Сургалт
Үр дүнтэй суралцахуй нь:- Хэрэгцээнд тулгуурласан
- Өмнө олж авсан мэдлэг ойлголт дээр бий болсон
- Агуулгад бус чадварт төвлөрсөн
- Зорилго, үр ашиг бүхий хамтын ажиллагааны хэрэглээг бий болгодог Эрсдлийг дааж алдааг хүлээн зөвшөөрдөг
- Эргэцүүлэн тунгаадаг / ухамсартай
- Суралцагчийг дэлхийн хэмжээнд үйлдэл хийхэд дууддаг, хүч чадлыг олгодог
- Насан туршийн үйл ажиллагаа
ОУДС-ийн сургалтын хөтөлбөр нь сурагчдад асуудал дэвшүүлэн бодит байдалд тулгуурлан судлан шинжлэх боломжийг олгодог нь тэдний оюуны чадамжийг хөгжүүлэхийн зэрэгцээ хувь хүн болгон төлөвшүүлэх ач холбогдолтой. Сурагчдын ирээдүйд суурь боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардлагатай ур чадварыг СӨБ-ын ангиас эхлэн тоглоомын аргаар дамжуулан хөгжүүлдэг.
Сурагчид цаашид анги дэвшин суралцах явцдаа мэдлэг боловсрол эзэмших болон хүмүүсийн харилцаанд тулгарах аливаа асуудал, сорилтуудыг даван туулах тэсвэр тэвчээр, өөртөө итгэх зан төлөвт суралцдаг.