Сурагчдыг Дэмжин Ажиллах
ОУДС нь сурагч нэг бүрийн сурах арга барилд тохируулан, системтэй, шат дараалсан алхмуудыг урьдчилан төлөвлөж тэдний сурах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг. Хичээлийн агуулгыг тэгш хүртээмжтэй, үр дүнтэй хүргэхийн тулд сурагч бүрийн онцлогт тохирсон харилцан ялгаатай сургалтын арга зүйг ашигладаг. Үүний зэрэгцээ мэргэжлийн багш нар зарим сурагчдын сурах онцлог, хэрэгцээнд тохирсон Ганцаарчилсан Сургалтын Төлөвлөгөө (ILP) хөтөлбөрийг боловсруулж тэднийг дэмжин ажилладаг.
Манай туслах, хамтран ажиллах олон талт систем нь баримтанд тулгуурласан чанартай сургалт, оролцоо болон үнэлгээний туршлагуудыг бий болгосон. Энэхүү үйл ажиллагааг явуулах суурь нөхцөл нь хамтран төлөвлөх, хамтран үнэлж дүгнэх бөгөөд олон өөр суралцагчдыг үр дүнтэйгээр хамруулахын тулд бодит, хүчтэй хамтын ажиллагааг шаарддаг. ОУДС нь сурагч тус бүрт тохируулж ганцаарчлан болон сурагчдын дунд орж хамтран ажиллаж туслалцаа дэмжлэг үзүүлдэг.
ОУДС нь хүүхэд бүрийн онцлог шинж чанарыг эрхэмлэн авч үзэж, хүүхэд бүр өөр өөр сурах арга барилтай, мөн сурах явц нь хоорондоо ялгаатай гэж үздэг. Сурагчдын олон янзын хэрэгцээнд нийцсэн, сурагч тус бүрийн хэрэгцээнд тулгуурлан хамран оролцуулдаг мөн чанарыг бид баримталдаг. Сурагч бүрт ижил тэгш сорилт, дэмжлэг туслалцаа авах, амжилт гаргах нөхцөлийг олгохын тулд бид баримтанд тулгуурласан чанартай сургалт, оролцоо болон үнэлгээний туршлагуудаар хангаж ажиллахыг зорьдог.
Оролцоо нь сэтгэлгээ болон дэвшилд зорьж тэмүүлэхэд нь сурагч бүр туслах, урам зориг өгөх, хүндлэх, үнэлж цэгнэх эрч хүчтэй зорилгын тасралтгүй үргэлжлэх үйл явц юм. Өөр өөр, ялгаатай заах болон сурах арга барилууд хэцүү төвөгтэй бөгөөд өндөр шаардлагатай гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг.
ОУДС-ийн Англи Хэл-Нэмэлт Хэлний хөтөлбөр нь бүх сурагчдын ижил тэгш оролцоог хангах зорилгыг тусгасан, сурагчийг амжилтанд хүргэх суурь хүчин зүйл болох суралцах үйл ажиллагаанд оролцоход дэмжлэг үзүүлэх хөтөлбөр юм. Мөн сурагчдад хэлээр дамжуулж сурах, хэлийг судлах боломжийг олгож, нарийн төвөгтэй сургалтын агуулгыг судлуулах хариуцлагыг үүрэлцдэг, “Бүх багш нар бол хэлний багш нар юм” (ОУБ Сургахуй суралцахуй) гэж тодорхойлогдсон байдаг. ОУДС нь Англи Хэл-Нэмэлт Хэл хөтөлбөрт хамрагддаг сурагч бүрийн хэрэгцээнд тулгуурлан үе шаттай дадлага болон онцлог заах арга зүйгээр сургадаг бөгөөд хичээлийн орчинд оролцон тусламж дэмжлэг бүрэн үзүүлдэг.
Англи хэл-Нэмэлт Хэлний алба 1-12-р ангийн сурагчидтай ажилладаг. 1-5-р ангиудын сурагчид гол төлөв хичээлүүдэд оролцох байдлаар тусламж дэмжлэг авдаг бөгөөд тухайн сурагчийн хэлний ахиц дэвшилд бүх багш нар анхаарч ажилладаг. Дунд болон ахлах сургуулийн сурагчдын хувьд Англи Хэл-Нэмэлт Хэлний танхимд хичээллэж, бусад хичээлүүдийн багш нар өөр арга барилаар хичээлээ явуулдаг. Энэ сургалтыг хэдий хугацаанд ямар арга ашиглаж явуулахыг үнэлгээний оноо, Англи Хэл-Нэмэлт Хэлний багш нар болон бусад багш нарын дүгнэлт зэрэг олон үзүүлэлтээс хамаарч тогтоодог.
Элсэлтийн үйл явц, анги хуваарилалтын шийдвэрт туслах зорилгоор сурагч тус бүрийн хэрэгцээ шаардлага, хангалттай үзүүлэлтүүдийн мэдээллүүдийг цуглуулдаг. Үүнд EAL буюу Англи хэл-Нэмэлт хэл хөтөлбөр ордог. Сурагчдыг сургуульд элсэн ороход сурагч тус бүрийн дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулж хадгалдаг. Сурагчид ямар түвшний туслалцаа хэрэгтэй болохыг тодорхойлдог тул сурагчийн Англи хэлний түвшин нь элсэлтийн үйл явцад авч үздэг олон чухал үзүүлэлтүүдийн нэгт тооцогддог.
Зөвлөх багш нь сурагчдын сурах болон нийгмийн сэтгэл зүйн хэрэгцээг тогтвортой байлгах үүрэгтэй. Зөвлөх багш хувь хүн, хамт олон, эцэг эхэд зөвлөх үйлчилгээ үзүүлж тэдэнд зориулсан сургалт семинар зохион байгуулдаг. Мөн анги даасан багш нарын сурагчдын зан төлөвийн хөгжилд оруулах үүрэг оролцоог дэмжих хөтөлбөрийг боловсруулж хэрэгжилтэнд нь хяналт тавьдаг. Зөвлөх багш нь сургууль, эцэг эхийн хоорондын харилцааны гүүр болдог.
ОУДС нь сурагчдын нийгэм, сэтгэлзүйн хэрэгцээг ойлгон шаардлагатай дэмжлэгийг үзүүлснээр тэдний сурлагын амжилтанд эергээр нөлөөлнө гэдэгт итгэдэг. Зөвлөх үйлчилгээний гол зорилго нь:
- Сурагч багшийн харилцааг бэхжүүлэх
- Өөрийгөө таньж мэдэн, эерэг хандлагыг төлөвшүүлэх
- Асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх ур чадварыг нэмэгдүүлэх
- Зөрчилтэй асуудлуудыг харилцан ярилцах замаар шийдвэрлэх
- Тэсвэр хатуужилд сургах
- Өөрийгөө таньж мэдэн бусдад эергээр нөлөөлөх чадварыг нэмэгдүүлэх
- Үр дүнтэй суралцах арга төлөвлөх
- Биелэгдэх боломжтой зорилго дэвшүүлэх