Дээд боловсролын зөвлөгөө

ОУДС-ийн Их, Дээд Сургуулийн Зөвлөх хөтөлбөр нь сурагчдыг амьдралынхаа дараагийн үе шат болох нас биенд хүрсэн залуу хүний амьдралд шилжихэд нь тусалдаг. Зөвлөх багш ахлах сургуулийн сурагчидтай ойр ажиллаж сурагчдын сонирхол болон чадварт тохирсон ирээдүйн ажил мэргэжлийн талаархи ойлголтыг гүнзгийрүүлж, төгсөх ангид нь тэдэнд тусалж төгссөний дараагийн төлөвлөгөөнүүдээс сонголтоо хийхэд нь болон их, дээд сургуулиудын элсэлтийн нарийн төвөгтэй үе шатуудыг гүйцэтгэхэд тусалдаг.

Их, Дээд Сургуулийн Зөвлөх багш нь мөн PSAT болон SAT стандарт шалгалтуудыг (АНУ-ын Их Дээд Сургуулиудад элсэхэд шаардагддаг) удирдан явуулдаг, Их, Дээд Сургуулиуд, Коллежуудын Элсэлтийн албаны төлөөлөгчдийн ОУДС-д хийх айлчлалыг зохион байгуулж, эцэг эхчүүдэд зориулан Их, Дээд Сургуулиудын мэдээлэл өгөх уулзалтыг удирдан явуулдаг.


2020 оны төгсөгч


CIALFO

Их, Дээд Сургуулиуд, Коллежийн элсэлтийн үйл явцын талаар эцэг эхчүүд болон сурагчдаа мэдээллээр хангаж байх зорилгоор ОУДС нь аюулгүй, ойлгомжтой вэб-д суурилсан мэдээллийн сан, систем болох CIALFO-г ашигладаг. Энэ систем нь сурагчид болон эцэг эхчүүдэд мэдээллээр хангаж, сурагчид Их, Дээд Сургуулиудыг судалж, жагсаалт гаргахад ашигладаг. Бүх ахлах сургуулийн сурагчдад болон эцэг эхчүүдэд CIALFO системд нэвтрэх эрх олгодог.