Дипломын Хөтөлбөр
АМРАЛТЫН ӨРӨӨ
Дипломын хөтөлбөрийн 11,12-р ангийн сурагчдад зориулсан амралтын өрөөнд сурагчид хичээлээ давтах, амарч эрч хүчээ нөхөх, цагаа ая тухтай хөгжилтэй өнгөрөөх орчинг бүрдүүлсэн байдаг.
БАГШИЙН ТУСЛАМЖ, ДЭМЖЛЭГ
ОУДС-ийн Дипломын хөтөлбөрт элсэн орох 11-р ангийн сурагч бүрийг ахлах сургуулиа амжилттай дүүргэхэд туслах зорилгоор хэрэгцээт бүхий л тусламж дэмжлэгийг үзүүлдэг.
ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ
Сурагчдад хүсэл сонирхлынхоо дагуу судлах сэдвээ сонгон, судалгаа шинжилгээ хийх болон дэлгэрэнгүй эссэ бичих боломж олгосноор тэд хүсэл тэмүүллийнхээ дагуу ирээдүйн ажил мэргэжлийн зорилгоо тодорхойлох боломжтой болдог.

ДЭЛХИЙН ИРГЭНШИЛ
Мэдлэгийн Тухай Онол (TOK) болон бусад хичээлүүдээр Дипломын хөтөлбөрийн сурагчид мэдээ мэдээлэл, тоо баримт, үйл явдал болон аливаа ухагдхуунуудыг олон талаас нь харьцуулан танин мэдэх ур чадварт суралцдаг.
Нийгмийн Туст Хөдөлмөр
Дипломын хөтөлбөрийн сурагчид Бүтээлч, Үйл Ажиллагаа, Нийгмийн Туст Хөдөлмөр (CAS) -ийн хүрээнд улс орон, дэлхийн хэмжээнд нийгэмд тустай сайн дурын ажил төлөвлөж хийснээр туршлагад суурилсан бодит мэдлэг олж авдаг.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
Дипломын хөтөлбөрийн сурагчид байгаль орчны тогтвортой хөгжлийн хүрээнд шинжлэх ухааны хичээлээр төсөл боловсруулан хэрэгжүүлдэг. Жишээлбэл, зарим сурагчид биопластик материалын талаар хамтран судалгаа хийсэн. Мөн дипломын ангийн сурагчид бага ангийн сурагчдад зориулж байгаль орчинтой танилцах аяллыг санаачлан зохион байгуулсан.