Яагаад ОУДС-ийг сонгох вэ?
Манай сургуулийн нийт хамт олон бие биенээ дэмжин хамтран ажилладаг, эелдэг найрсаг харьцаатай, нэгдмэл санаа зорилготой билээ. Бидэнтэй санаа зорилго нэгтэй мэргэжилтэн багш нарыг эрэлхийлдэг.
ОУДС-нь сурагч төвтэй, багш нараа бүхий л талаар дэмжин ажилладаг нь багш, сурагчийн амжилтын үндэс суурь юм. Бид шинээр ирж буй багш нарыгаа ажиллаж, амьдрах шинэ соёл, орчинд хурдан дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэхийн тулд шилдэг туршлагаа солилцох, хамтран ажиллах тусгай хөтөлбөр бүхий сургалт зохион байгуулдаг.
Багш нарын хувьд өдөр болгон ажилдаа ирэхдээ урам зориг дүүрэн, хамт олныхоо бүтээлч, идэвхтэй байдлаас эрч хүч авдаг газар нь сургууль юм. Сургуулийн нийт хамт олныхоо энэ эрч хүчийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвээр хадгалахад анхаарч ажилладаг нь сурагчдын сурах үйл ажиллагааг үр дүнтэй болгох үндсэн зорилгуудаа биелүүлэхэд чухал түлхэц болдог.
Монгол улс нь өргөн уудам үзэсгэлэнтэй газар нутагтай, өгөөмөр зочломтгой ард түмэнтэй, Орос, Хятад хоёр их гүрний хооронд тархан суурьшсан гайхалтай түүхтэй дэлхийд бага танигдсан орон юм. Эрс тэс уур амьсгалтай, цөөн хүн амтай энэ жижиг улсын ард түмний соёл нь гайхамшигтай, амьдрах нөхцөл нь харьцангуй амархан.
Улаанбаатар хотод олон үндэстний төрөл бүрийн хоолоор үйлчилдэг өндөр зэрэглэлийн ресторанууд, дэлхийн шилдэг нэртэй брэндийн бүтээгдхүүнийг худалдаалдаг их дэлгүүрүүд байхаас өндөр хурдны интернет, ус, дулаан, цахилгаан холбоо зэрэг өдөр тутмын үйлчилгээ тогтвортой, чанартай хөгжсөн байдаг.
Нэмэлт Мэдээлэл