ОУДС-д ажиллах нь

ОУДС нь ашгийн бус байгуулга бөгөөд СӨБ-12 дугаар анги хүртэл англи хэлний сургалттай олон улсын сургууль юм. ОУДС нь Бага (PYP), Дунд (MYP), Дипломын (DP) Олон Улсын Бакалавриат (IB)-ын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг Монголын цорын ганц сургууль юм. Мөн бид Монгол, Хятадын Олон Улсын Сургуулиудын Холбоо (ACAMIS)-г үүсгэн байгуулагч гишүүн бөгөөд Зүүн Азийн Бүсийн Сургуулиудын Зөвлөл (EARCOS)-ийн идэвхтэй гишүүн юм.

ОУДС-ийн багш нар сургуулийнхаа алсын хараа, эрхэм зорилгыг бүрэн дэмжиж ажилладаг. Хувь хүний хөгжил, зөв зохистой харилцаа нь хүүхдийн сурлагын амжилттай салшгүй холбоотой гэж үздэг. Манай багш нар сургалтын арга зүйг бүрэн эзэмшсэн, дадлага туршлагатай бөгөөд сурагч бүрийг хувь хүн болгон төлөвшүүлэхийн төлөө ажилладаг. Төрөлх бус англи хэлтэй сурагчдаа бүрэн дэмжин (EAL) тэдний амжилттай суралцах нөхцөл бололцоог бүрэн хангаж дэмжин ажилладаг. ОУДС-ийн багш нар дадлага туршлагадаа тулгуурлан багш, сурагч, эцэг эхтэй хамтран урам зоригтой ажиллаж, мэргэжлийн ур чадвар заах арга зүйгээ тогтмол дээшлүүлдэг. Багш нар сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд технологийн дэвшлийг нэвтрүүлэн ашигладаг.

 

АЖИЛТНЫГ ШАЛГАХ, ХҮҮХЭД ХАМГААЛАЛ

ОУДС нь сурагчдынхаа сайн сайхны төлөө тууштай ажилладаг. ОУДС нь хүүхэд хамгаалалын зорилгоор шинээр ажилд орж байгаа бүх багш, ажилчдын хувийн намтар, ажлын газрын тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолтыг шалган баталгаажуулдаг.