Сурагчийн Эрхэмлэх Чанар
IB хөтөлбөрийн зорилго нь сурагчдыг эх дэлхийгээ хайрлан хамгаалах, дэлхий ертөнцийн амар амгалан сайн сайхны төлөө хүн төрөлхтний нийтлэг зан төлөвийг хүлээн зөвшөөрч, олон улсын түвшинд сэтгэх чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино.
ОУ-ын бакалавриатын хөтөлбөрийн Сурагчийн Эрхэмлэх Чанарт Дэлхийн IB сургуулиудын үнэт зүйлс бүхий 10 зан чанар багтдаг. Эдгээр чанар нь хувь хүн, хамт олныг улс үндэсний болон дэлхий нийтийн хариуцлагатай иргэн болоход нь тусалдаг гэдэгт бид итгэдэг.
Эрэлхийлэгч
Бид судлан шинжлэн эрэлхийлснээр танин мэдэх хүслээ хөгжүүлдэг. Бид хэрхэн бие даан болон багаараа хамтран ажиллахыг мэддэг. Бид суралцах чин хүсэлтэй, насан туршдаа тасралтгүй суралцана.
Өргөн мэдлэгтэй
Бид хичээлийн үндсэн агуулгыг гүн гүнзгий ойлгож мэдэхийн тулд улс орны болон дэлхий нийтийн үзэл санаа, асуудлуудыг хичээл хоорондын уялдаа холбоогоор судлан шинжилдэг.
Сэтгэн Бодогч
Бид аливаа олон талт ээдрээтэй асуудлуудыг талаас бүрээс нь шинжлэн дүгнэж, сэтгэн бодож ёс зүйтэй, хариуцлагатай шийдвэр гаргадаг.
Үзэл бодлоо зөв чөлөөтэй илэрхийлэгч
Бид харилцааны төрөл бүрийн хэлбэрийг ашиглаж үзэл бодлоо олон хэл дээр өөртөө итгэлтэйгээр илэрхийлдэг. Бид бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, үр дүнтэй хамтран ажилладаг.
Ёс журамтай
Бид шударга ёс, үнэнч байдлыг эрхэмлэн, хувь хүн, хамт олны эрх ашгийг хүндэтгэдэг. Бид өөрсдийн хийсэн үйлдэл, түүнээс гарах үр дагаварт хариуцлага хүлээдэг.
Бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандагч
We critically appreciate our own cultures and personal histories, as well as the values and traditions of others. We seek and evaluate a range of points of view, and we are willing to grow from the experience.
CARING
Бид өөрсдийн түүх, соёлыг эрхэмлэн дээдэлж, бусдын үнэт зүйлс, зан заншилд хүндэтгэлтэй ханддаг. Олон ургальч үзлийг эрэлхийлж, үнэлж дүгнэн, туршлагаасаа суралцаж, өсөж дэвжих хүсэл эрмэлзэлтэй байдаг.
Өөртөө итгэлтэй, зоригтой
Бид аливаа шинэ нөхцөл байдалд оновчтой, бүтээлч санаа, арга барилыг эрэлхийлэхдээ бие даан болон хамтран ажилладаг. Бид аливаа сорилт шалгууруудыг нөөц бололцоогоо ашиглан тэсвэр хатуужилтай даван туулдаг.
Өв тэгш
Бид хүний оюун ухаан, бие махбод, сэтгэл санааны тэнцвэрт байдал нь бидний өөрсдийн болоод бусдын сайн сайханд тустайг ойлгодог. Бид хүрээлэн буй орчин, бусад хүмүүстэй харилцан хамааралтай амьдардаг гэдгээ ухамсарладаг.
Дүгнэн бодогч
Бид хувь хүн болон сурах чадвараа хөгжүүлэхийн тулд өөрийн давуу, сул талыг таньж мэддэг. Бид өөрийн болон бусдын үзэл санаа, туршлагыг анхааран авч үздэг.