Дунд ангийн хөтөлбөр

ОУДС-ийн ОУ-ын Бакалавриат (IB) Дунд Сургуулийн сургалтын хөтөлбөр (MYP)-нь сурагчдад өнөөгийн хурдацтай өөрчлөгдөж буй дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах мэдлэг, туршлага, чадамж, хандлага, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн юм. Дунд сургуулийн сургалтын хөтөлбөр нь сурагчдад насан туршдаа суралцагч байхын зэрэгцээ хийж байгаа зүйлдээ үүрэг хариуцлагатай ханддаг чадварыг төлөвшүүлдэг. Мөн энэ хөтөлбөрөөр сурагчдад бие даан сурах чадварыг хөгжүүлдэг нь IB Дипломын хөтөлбөрт (DP)-р амжилттай суралцах суурийг нь тавьдаг.

Бид сурагчдад үр бүтээлтэй суралцах арга барил, ур чадварыг зааж сургадаг. Сурагчдын хичээл тус бүрийн сэдэв, агуулгын мэдлэгийг үнэлэх үнэлгээний хамт тэдний суралцах арга барил, ур чадварыг давхар үнэлдэг. Ингэснээр, сурагч бүр өөрсдөө сурч мэдсэн зүйлдээ дүн шинжилгээ хийн ур чадвар, мэдлэгээ илүү сайжруулах тодорхой зорилго тавьж, төлөвлөгөө гаргах чадвартай болдог. Багш сурагчийн тавьсан зорилго, төлөвлөгөөтэй нь танилцан цаашдын хичээлдээ бэлтгэхэд нь тусалдаг.

Дунд Сургуулийн Сургалтын хөтөлбөрийн онцлог

Дунд Сургуулийн Сургалтын хөтөлбөрийн сургах, сурах үйл явц нь үндсэн ухагдахуун, түүнтэй уялдсан дэд ухагдахуунуудад тулгуурлан явагддаг. Эдгээр ухагдахуун, ойлголтууд нь үндсэн хичээлүүдийн агуулгыг гүн гүнзгий, өргөн хүрээтэй сурахад дэмжлэг болдог.

Дунд Сургуулийн хөтөлбөр нь үндсэн ухагдахууны хүрээнд асуудал дэвшүүлэн судлах шинжлэх аргад суурилан сурагчдыг олон үндэстний хэл, соёлын ялгааг ойлгодог дэлхийн түвшинд сэтгэх чадвартай болгон төлөвшүүлдэг.

Дунд Cургуулийн Сургалтын хөтөлбөрийн хүрээнд сурагчдад сурах арга барилыг эзэмшүүлснээр сурагчид бүх хичээлээ бие даан, гүнзгийрүүлэн судлах чадвартай болдог төдийгүй тэдний цаашдын боловсрол, танхимаас гадуурх орчинд амжилт олох үндэс суурь болдог.

Дунд Сургуулийн Сургалтын хөтөлбөрийн чухал хэсэг нь сурагчдыг нийгмийн туст хөдөлмөрт сайн дураар оролцуулах явдал юм. Энэ нь сурагчдыг улс орныхоо болон дэлхийн хэмжээний байгууллагын үйл ажиллагаанд оролцох боломжийг олгодог. Эдгээр төсөл арга хэмжээнүүдэд сурагчид хамрагдсанаар Дипломын Хөтөлбөрийн Бүтээлч, Үйл Ажиллагаа, Нийгмийн Туст Хөдөлмөр (CAS) -ийг амжилттай хийх суурь нь болдог.

Дунд Сургуулийн Сургалтын хөтөлбөрт 5 жил суралцаж төгсөхөд сурагч бүр Бие Даалтын Ажил хийдэг. Энэхүү бие даалтын ажил нь сурагчдад сурсан мэдлэг, бүхий л ур чадвар ашиглах боломж олгодог.

Дунд Сургуулийн Сургалтын Хөтөлбөрийн давуу талууд

  • Сургалтын зорилтууд
  • Сурагч төвтэй сургалтын арга зүй
  • Олон талт үзэл санаа
  • Бие хүний төлөвшилд анхаарах
  • Нэг буюу түүнээс дээш хэлний тогтвортой сургалт явуулдаг
  • Сурах арга барилд төвлөрөх
  • Уян хатан сэтгэн бодох чадварыг хөгжүүлснээр аливаа төвөгтэй нөхцөл байдал үүсэхэд сурагчид олон талаас дүгнэлт хийх, сурсан зүйлээ амжилттай ашиглах чадвартай болгоход сургадаг.

Дунд Сургуульд эзэмших чадварууд

  • Илэрхийлэх ур чадвар
  • Харилцааны ур чадвар
  • Өөрийгөө удирдах ур чадвар
  • Судалгааны ур чадвар
  • Сэтгэн бодох чадвар

Судлах хичээлүүд

Дунд Сургуулийн сурагчид нийт найман хичээл судалдаг бөгөөд хичээл бүрийн агуулга, ур чадвар, үнэлгээний шалгуурууд тус тусын онцлогтой.

Хэл, уран зохиол
Нийгэм Судлал
Байгалийн Шинжлэх Ухаан
Дүрслэх Урлаг
Дизайн Технологи
Эрүүл мэнд, Биеийн тамирын хичээл