Дунд Сургуулийн Хөтөлбөр
ХАМТ ОЛОН
Байгаль, хүрээлэн буй орчинтойгоо танилцах долоо хоногийн аялал хичээл нь сурагчдад анги хамт олон, багш нартайгаа илүү нээлттэй харилцаа үүсгэх боломж олгодог.
СУРАГЧИЙН ОРОЛЦОО
Дунд Сургуулийн сурагчид сурагч төвтэй сургалтын орчинд даалгавар бүрийн гүйцэтгэл, багшийн өгсөн үнэлгээнд өөртөө дүгнэлт хийснээр тэдэнд өөрийгөө хөгжүүлэх, сурах зорилгоо тодорхойлоход нь тусладаг./p>
ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ
Сурагчид хүсэл сонирхлынхоо дагуу судлах сэдвээ сонгон, төлөвлөгөө гарган, судалгаа шинжилгээ хийх чадвар эзэмшдэг.
ДЭЛХИЙН ИРГЭНШИЛ
Дунд Сургуулийн сурагчид Олон улсын Долоо Хоног хөтөлбөрөөр дэлхийн олон орны үндэстний соёл, ёс заншил, үзэл баримтлалтай танилцаж олон үндэстний баярыг тэмдэглэдэг.
НИЙГМИЙН ТУСТ ХӨДӨЛМӨР
Дунд Сургуулийн сурагчид бусдад туслах нийгмийн туст үйлсийн ач холбогдлыг ойлгож сайн дурын ажилд оролцдог. Манай сурагчид орон гэргүй хүмүүсийг хооллодог газарт долоо хоног бүр очиж тусладаг.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
Дунд Сургуулийн сурагчид тогтвортой хөгжлийг дэмжих зорилготойгоор шинийг санаачлах, бүтээх арга замыг үргэлж эрэлхийдэг. Зохион Бүтээх хичээлээр манай сурагчид байгаль орчинд ээлтэй материал ашиглан хүлэмж барих зураг, төлөвлөгөө боловсруулсан.