Дунд ангийн хичээлүүд
Хэл, уран зохиол
- Англи хэл, Уран зохиол
- Монголын Уран Зохиол
Хэл, уран зохиолын хичээл нь сурагчдад Монголын болон дэлхийн уран зохиолын шилдэг бүтээлүүдийн онцлогийг судалж, танин мэдэж ойлгоход туслах зорилготой. Сурагчдад эдгээр бүтээлүүдийг задлан шинжилж, улс орон, дэлхийн орнуудын онцлог шинжийн сэдвүүдтэй уялдуулан холбож заадаг.
Гадаад хэл
- Франц хэл
- Мандарин Хятад хэл
Гадаад хэлний хичээл нь сурагчдад шинэ хэлний мэдлэг боловсрол олгох, сонгосон хэлээр тодорхой сэдвийн хүрээнд зөв сонсох, ярих, унших, бичих, ойлгох чадвар эзэмшүүлдэг. Сурагчид тухайн хэлний соёлын мэдлэгтэй болсноор дэлхийн олон орны хүмүүстэй харилцах боломжтой болдог.
Нийгэм Судлал
Нийгэм судлалын хичээл нь сурагчдад хүн төрөлхтөн ба нийгмийн шинжлэх ухааны хүрээнд улс орон, дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлуудыг шинжлэн судлах боломж олгодог. Сурагчид аливаа асуудлыг олон талаас нь дүгнэж, судалгаанд суурилсан мэдээллээ хичээлийн болон хичээлээс гадуурх орчин нөхцөлд бусадтай хуваалцах чадвартай болдог.
Байгалийн Шинжлэх Ухаан
Байгалийн шинжлэх ухааны хичээл нь хими, биологи, физикийн ухааны хичээлийг нэгтгэн сурагчдад байгаль ертөнцийн зүй тогтол, тэдгээрийн уялдаа холбоог ойлгоход тусладаг. Сурагчид шинжлэх ухааны судалгааны төрөл бүрийн аргачлалыг ашиглаж сурснаар хүрээлэн буй орчноо шинжлэн таних чадварт суралцдаг.
Математик
Математикийн хичээл нь сурагчдын тоо бодох, логик сэтгэлгээг хөгжүүлэхийн зэрэгцээ математикийн ухааны ач холбогдолыг сонирхон судлахад тусладаг. Aлгебр, Геометр, Тригонометр, Статистик болон Магадлалын тоон элементүүдийг ерөнхий тоон ухагдахуунтай уялдаа холбоотойгоор заадаг.
Дүрслэх Урлаг
- Дүрслэх урлаг
- Тайзны урлаг
Дүрслэх Урлагийн хичээл нь сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, үзэл бодлоо өөрсдийн уран сэтгэмж, бүтээлээрээ дамжуулж бусдад хүргэх чадварт сургадаг. Бид сурагчдадаа зурах урлагийн суурийг заан чиглүүлснээр цаашид тэд өөрсдийн уран бүтээлээ туурвих чадварыг олж авдаг.
Дизайн Технологи
Дизайн Технологийн хичээл нь сурагчдыг зохион бүтээх үе шатуудыг ашиглан хувь хүн, улс орон, дэлхийн хэмжээний асуудлуудыг амжилттай шийдэх дадал чадварт сургадаг. Бид сурагчдад хүрээлэн буй орчноо сайжруулахдаа байгаль орчинд ээлтэй, технологийн олон шинэлэг аргыг хэрхэн ашиглахыг заадаг.
Эрүүл мэнд, Биеийн тамирын хичээл
Эрүүл мэнд, биеийн тамирын хичээл нь сурагчдыг амжилттай суралцахад нь чухал үүрэг гүйцэтгэх насан туршийн идэвхитэй дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийн боловсролын ач холбогдлыг ойлгоход тусалдаг. Сурагчид багийн спортод хэрхэн хамтарч тоглох болон өөрсдийн тоглоом, тоглоомын дүрмээ зохиож сурдаг.