Бага ангийн хөтөлбөр

Манай сургууль (IB) Бага Сургуулийн Сургалтын хөтөлбөрийг (PYP) хэрэгжүүлдэг. Бага Сургуулийн сургалтын хөтөлбөр нь СӨБ ангиас 5-р анги хүртэлх сурагчдын мэдлэг чадварыг хөгжүүлэх, дэлхийн хэмжээнд сэтгэх чадварыг нэмэгдүүлэх, асуудал дэвшүүлэн судлан шинжлэх арга барилд суурилсан олон талт хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр нь судалгаа шинжилгээ хийх замаар сурагчдын чадварыг цогцоор нь хөгжүүлэхэд онцгой анхаардаг хөтөлбөр юм.

Тоглоомын арга, асуудал дэвшүүлэн cудлан шинжлэх сургалтын арга нь сурагчдад бусдад хүндэтгэлтэй хандах, сурах үйл явцаа танин мэдэх арга барилыг эзэмшүүлдэг.

Асуудал дэвшүүлэн судлан шинжлэх арга барил нь өргөн утгаараа сурагчийн танин мэдэх хүсэл дээр тулгуурлан багш сурагчийнхаа суурь мэдлэгээс шинэ мэдлэг бүтээх, гүнзгийрүүлэн судлах үйл явц юм. Асуудал дэвшүүлэн судлан шинжлэх нь мэдэх, үл мэдэх хоёрын огтлолцол дээр өрнөдөг. (Wells, Lindfors 1999).

Тоглоомын аргаар сургалт явуулах нь сурагчийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх төдийгүй суралцах арга ухааны үндэс суурийг тавьдаг. (Wood, E. 2004).

Бага Ангийн Сурагчид

Сурагчид сурах арга барилынхаа талаар санаа бодлоо илэрхийлж, сурах үйл явцдаа сонголт хийж, түүндээ эзэн байж чадах нь хүүхдийн хөгжилд чухал үүрэгтэй гэдэгт бид итгэдэг. Сурагчдын энэхүү сурах үйл явцыг сургуулийн удирдлага дэмжин ажилласнаар багш сурагч, хамт олонд харилцан ойлголцол, хүндэтгэлийг бий болгож, эрх үүрэг хариуцлагаа ухамсарласан хамт олныг төлөвшүүлдэг. Ингэснээр сурагчид сурах үйл явцынхаа эзэн байж, багш нар сурагчдад насан туршдаа суралцах чанарыг үлгэрлэн заадаг.


Бага Сургуулийн анхан шатны ангиудад цэцэрлэгийн бага, дунд бүлэг, 1-р анги багтдаг. ОУДС-ийн Бага Сургуулийн Сургалтын хөтөлбөр нь тоглоомын аргаар асуудал дэвшүүлэн судлан шинжлэх арга зүйд суурилсан, танхимд болон танхимаас гадуур орчинд хэрэгжүүлдэг хэд хэдэн онцлог талтай нарийн боловсруулсан программ юм. Багш сурагчдыг танин мэдэх, сонирхлыг нь татах хөдөлгөөнт тоглоомын аргаар хөгжүүлж тэднийг өөрийн гэсэн судлан шинжлэх ур чадварт сургадаг. Суралцах үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлснээр хүүхэд бүрийн онцлог, авьяас чадварыг нээж сургалтын үр дүнг дээшлүүлдэг. Танхимаас гадуурх сургалтын үйл ажиллагаа нь сурагчдын танин мэдэхүйг хөгжүүлэх, шинийг эрэлхийлэх, байгаль орчныг таних мэдэх чадварыг эзэмшүүлдэг. Энэ сурагч төвтэй сургалт нь бага насны хүүхдүүдэд чухал туршлага болохоос гадна хүүхэд бүрийг цаашдын мэдлэг боловсрол эзэмшихэд шаардлагатай мэдлэг, туршлага, сониуч зан, чөлөөт сэтгэлгээтэй, хүсэл тэмүүлэлтэй сурагч болоход тусладаг.

Сурах, сургах үйл явц

ОУ-ын Бакалавриатын Бага Сургуулийн Сургалтын хөтөлбөр

  • сурагчдад эрдэм мэдлэг, нийгэм, сэтгэл зүйн боловсролыг олгодог.
  • сурагчдад бие даан суралцаж, сурах үйл явцдаа хариуцлагатай хандахад сургадаг.
  • сурагчдыг төрөл бүрийн мэдлэг, мэдээллээр хангаснаар дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах чадварт сургадаг.
  • сурагчдад өөрийн үнэт зүйлс дээр нь тулгуурлан дэлхийн хэмжээнд сэтгэн бодох, хөгжих үндэс суурийг төлөвшүүлдэг.

Бага Сургуулийн Сургалтын Хөтөлбөр нь улс орны болон дэлхийн хэмжээний харилцан уялдаа, ач холбогдолтой зургаан цогц агуулгын хүрээнд хэрэгждэг. Эдгээр цогц агуулгуудыг мэдлэгт суурилан, судлах сэдэвт төвлөрөн, сурах арга барилын чадваруудыг хөгжүүлэн сургадаг.

Судлан шинжлэх арга зүй

ОУДС нь харилцан уялдаа бүхий зургаан цогц сургалтын арга зүйн хүрээнд сургуулийн олон талт соёлын онцлогийг тусгасан Асуудалд шүүмжлэлтэй хандах/Судлан шинжлэх хөтөлбөрийг боловсруулсан болно. Олон талт соёлын нийтлэг шинж чанарыг тодорхойлсноор дээрхи цогц сэдвийн хүрээнд судлан шинжлэх сургалтын арга зүйг жил бүр шинэчилж өргөжүүлнэ.

Эцэг Эхийн оролцоо

ОУДС-ийн асуудал дэвшүүлэн судлан шинжлэх арга зүйд суурилсан сургалтын хөтөлбөрт эцэг эхийн оролцоог дэмжсэнээр сурагчдын сурлага, нийгэмших явцад сайнаар нөлөөлдөг төдийгүй сургууль, эцэг эхийн хоорондын харилцаа холбоонд чухал ач холбогдолтой.

 

Судлах хичээл

Бага Сургуулийн сургалтын хөтөлбөрт үндсэн 6 төрлийн судлагдхуун хичээл багтдаг. Энэ хичээлийн хөтөлбөрөөр СӨБ -5-р анги, улмаар дунд сургуулийн 6-р ангийн хичээл хоорондын уялдаа холбоог нягт бодит болгосноор сурагчдын суралцах үйл явц үр дүнтэй болдог.

ОУДС-ийн ангиудад үндсэн анги даасан багш нараас гадна Дүрслэх урлаг, Биеийн тамир, Тайзны урлаг, Монгол хэл, Монгол хэл соёлын хичээлийг мэргэжлийн багш нар заадаг. Эдгээр хичээлүүд нь сурагчдын үндсэн 6 төрлийн судлагдхуунтай уялдаа холбоотой төлөвлөгдсөн байдаг.

Төрөлх англи хэлгүй сурагчаас хэлний түвшин тогтоох элсэлтийн шалгалт авдаг. Элсэлтийн шалгалтын дүнгээс хамаарч шаардлагатай тохиолдолд нэмэлт Англи хэлний (EAL) хичээл ордог.

Байгалийн Шинжлэх ухаан
Хүн ба Байгаль Орчин/span>
Дүрслэх болон Тайзны Урлаг
Биеийн тамир