Бага Сургуулийн Хөтөлбөр
Эцэг Эхийн оролцоо
Бага Сургуулийн СӨБ-ийн ангийн Богдхан ууланд зугаалах өдрийн аялал нь эцэг эх, багш сурагчдын харилцаа холбоог хөгжүүлж эцэг эхийн оролцоог нэмэгдүүлдэг.
Багшийн Оролцоо
Багш, сурагчийн санаа бодлыг анхааралтай сонсож, ойр харилцаатай байснаар тухайн сурагч өөрийн суралцах арга барилдаа үнэлэлт дүгнэлт хийх, асуудлыг зөв шийдэх арга барил, ур чадварт суралцдаг.
УРАМ ЗОРИГ
Сурагч Зой-н далайн эко системд тулгарч буй асуудлын талаар Вашингтон мужийн Сиатл хотын эрэг дээр нэгэн биологичтой хийсэн ярилцлага нь түүний сурах хүслийг бадрааж аливаа саад бэрхшээлийг даван туулах урам зоригийг өгчээ.
ДЭЛХИЙН ИРГЭНШИЛ
Хүний эрхийн номын сан нь хүн төрөлхтний оюун санаа, үзэл бодол, хүний эрхийн талаархи соёлын харилцааг олон талын өнцгөөс харж ойлгоход тусална.
Сурснаа Үйлдлээр Харуулах
Сурагчид сурч мэдсэнээ харуулах аргаа өөрсдөө сонгох боломжтой байдаг нь аливаа асуудлыг төлөвлөх, үнэлэлт дүгнэлт хийх, санаа бодлоо илэрхийлж сурахад ач холбогдолтой.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
Бага Сургуулийн “Эко групп”нь биднийг байгаль орчинд ээлтэй, экологийн тогтвортой байдалд хариуцлагатай хандаж сурахад чухал үүрэг гүйцэтгэдэг.