Бага Сургуулийн хичээл
Хэл судлал
Бид аливаа хэлийг эзэмшсэнээр мэдлэг, мэдээлэл олж авдаг билээ. Бага сургуулийн сургалтын хэлний хөтөлбөрөөр аман (сонсох, ярих), үзүүлэн таниулах (үзэх, таниулах), бичих (унших, бичих) чадвар эзэмшүүлдэг. Хэлний хичээлийн эдгээр чадваруудыг асуудал дэвшүүлэн судлан шинжлэх үндсэн хичээлийн агуулгаар дамжуулан эзэмшүүлдэг.
Математик
Хүрээлэн буй орчноо бодитоор дүрслэх ур чадвар эзэмших нь математикийн хичээлийг сурах хамгийн үр дүнтэй арга гэдэгт бид итгэдэг. Тиймээс, математикийн хичээлийг асуудал дэвшүүлэн судлан шинжлэх арга зүйгээр заадаг. Бага ангийн математикийн хичээлээр орон зайн хэмжээс, хэлбэр дүрс тоон үйлдэл, өгөгдөл боловсруулах чадваруудыг сургадаг.
Байгалийн Шинжлэх ухаан
Бага ангийн байгалийн ухааны хичээлээр байгаль ертөнцийн зүй тогтол, тэдгээрийн уялдаа холбоог судалдаг. Тодруулбал, хүрээлэн буй орчны амьд биет, дэлхий, сансар огторгуй, материалын шинж чанар, бодис, хүч, энерги зэрэг хими, биологи, физикийн шинжлэх ухааны суурь мэдлэгийг олгодог.
Хүн ба Байгаль Орчин
Хүн ба Байгаль Орчин судлалын хичээл нь асуудал дэвшүүлэн судлан шинжлэх аргад суурилан хүн төрөлхтний өнгөрсөн, одоо, ирээдүйг судалдаг. Тодруулбал, хүн, байгаль орчин, нийгмийн уялдаа холбоог судлахдаа: хүний нийгмийн тогтолцоо, зохион байгуулалт, соёл иргэншил, хүн ба байгаль орчны нөөц бололцоонд суурилсан эдийн засгийн байнгын хувьсан өөрчлөгдөх үйл явцыг судалдаг.
Дүрслэх болон Тайзны Урлаг
Энэ хичээлээр сурагчдад авъяас чадвараа нээх, хүрээлэн буй орчноо дүрслэн бодох сэтгэхүйг хөгжүүлдэг. Тайзны болон дүрслэх урлагийн хичээлээр дамжуулан бага ангийн сурагчид өөрийгөө илэрхийлэх, сэтгэн бодох чадвараа бүтээлчээр хөгжүүлж дүрслэх урлаг, жүжиглэх ухааныг асуудал дэвшүүлэн судлан шинжлэх арга зүйгээр дамжуулан олгохыг зорьдог.
Биеийн тамир
Бие бялдрын хөгжил, хувь хүний сэтгэл санаа, нийгэмд эзлэх байр суурийн харилцаа холбоо нь бидний сайн сайхан, эрүүл амьдралын хэв маягаас шалтгаалдаг болохыг сурагчдад ойлгуулах нь чухал юм. Биеийн тамирын хичээлийн хөтөлбөр нь асуудал дэвшүүлэн судлан шинжлэх аргаар хувь хүний онцлог, идэвхитэй амьдралын хэв маяг, бусадтай харьцах харилцааг төлөвшүүлэн сурагчдын бие бялдрын хөгжүүлдэг.