Ажил эрхлэх боломж
ОУДС-ийг сонирхсон танд баярлалаа. Бид багаар ажиллах чадвартай, судлан шинжлэх заах арга зүйн дадлага туршлагатай, мэргэжилдээ дур сонирхолтой мэргэжлийн багш нарыг эрэлхийлдэг. Манай сурагчдын дийлэнх нь төрөлх бус англи хэлтэй (EAL) сурагчид суралцдаг. Сурагчдын хэлний болон сурах хэрэгцээ шаардлагад нийцсэн харилцан ялгаатай сургалтын үйл ажиллагаа, сурагчдын сурлагын үйл явцыг үнэлэх үнэлгээний талаар туршлагатай байх нь давуу тал болдог. Мөн бид сурагчдын явцын үнэлгээний ач холбогдлыг ойлгодог туршлагатай боловсон хүчинг ажиллуулах хүсэлтэй. Шалгаруултанд тэнцсэн багш та сурагчдын сурлагын ахицыг нэмэгдүүлэхэд явцын үнэлгээг хэрхэн хийх талаараа бусадтай хуваалцах боломжтой. ОУДС нь багш ажилчдаа мэргэжлийн түвшинд хамтран ажиллахыг чухалчилдаг учраас ажилд орох өргөдөл гаргагчид хичээлийн жилийн туршид баг, хамт олонтойгоо сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, сурагчдын сурлагын үйл явцыг үнэлж дүгнэх,сургуулийн бусад үйл ажиллагааг сайжруулахад хамтран ажиллах үүрэгтэй.
Дараах ажлын байранд урьж байна.
Албан тушаалын нэр: Цахилгаанчин / Аж ахуйн ажилтанАлбан тушаалын зорилго:
Цахилгаанчин / Аж ахуйн ажилтан нь сургуулийн дотоод цахилгаан хангамжийн тогтвортой, найдвартай ажиллагааг хангаж, сургуулийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийнэ.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Сургуулийн дотоод цахилгаан хангамжийн системд үзлэг, шалгалт хийж, аюулгүй, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах. Цахилгаан тоног төхөөрөмжид шаардлагатай засвар, үйлчилгээг цаг тухайд нь хийх. Сургуулийн аж, ахуйн засвар үйлчилгээг хийх. Сургуулийн зохион байгуулж байгаа үйл ажиллагааны цахилгаан хангамжийн бэлтгэл хангах
Тавигдах шаардлага:
Боловсрол:
Бүрэн дунд боловсролтой.
Цахилгааны инженер/ Цахилгаанчны мэргэжлийн үнэмлэхтэй.
Туршлага:
Ажлын туршлага шаардахгүй, өмнө нь ижил чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Ур чадвар:
Цахилгааны аюулгүй ажиллагааны мэдлэгтэй,
Харилцааны болон багаар ажиллах чадвартай,
Компьютерийн хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжтай ажиллах чадвартай,
Англи хэлний анхан шатны мэдлэгтэй бол давуу тал болно.
Ажлын байрны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНЭ холбоосоор орж авна уу.
Холбогдох хаяг:
Сонирхсон ажил горилогч
ХУД, 18-р хороо, 4 Улирлын цэцэрлэг, Улаанбаатар дахь Олон улсын дунд сургуулийн байранд өөрийн биеэр эсвэл facilities@isumongolia.edu.mn цахим шуудангаар 2025 он 11 дүгээр сарын 30-ний өдрийн 17.00 цагаас өмнө
Товч намтар (CV)
Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
Тодорхойлолт (хэрэв байгаа бол) зэргийг ирүүлнэ үү.
Утасны дугаар: + 976 7016 0010
Цагийн багш
ОУДС нь цагийн багшаар ажиллах хүсэлтэй мэргэжлийн багш нарын өргөдлийг байнга хүлээн авдаг. Цагийн багш нь анги удирдсан багшийн үүргийг түр гүйцэтгэх ба бид багшлах эрхтэй, ажлын туршлагатай, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүсийг сонгон шалгаруулдаг.
Өөрийн товч танилцуулга, анкет, аль ангид заах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн өргөдлөө employment@isumongolia.edu.mn хаяг руу, мөн тухайн ангийг хариуцсан хичээлийн эрхлэгч нарын (primaryhead@isumongolia.edu.mn), (secondaryhead@isumongolia.edu.mn) имэйл хаягаар илгээнэ үү.
Цагдаагийн газрын тодорхойлолт (гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгах), оршин суугаа газрын тодорхойлт зэргийг хавсаргасан байх шаардлагатайг анхаарна уу.