Шинэ эцэг эхчүүд Тавтай Морилно уу
Жил бүр шинээр элсэн орж буй сурагчид, тэдний гэр бүлийг манай сургуулийн хамт олны нэг хэсэг болж байгаад бид баяртай байдаг. Сургуулийн хамт олон, Эцэг эх, багш нарын зөвлөл (PTG) нь шинэ гишүүн та бүхэндээ сургуулийн үйл ажиллагаа, сургалтын цогц хөтөлбөрийн талаар танилцуулдаг. Танд асууж лавлах зүйл байвал Эцэг эх, багш нарын зөвлөл (PTG)-тэй холбоо барина уу. Бид таныг шинэ орчинд дасан зохицох явцыг илүү хялбар болгох талаас анхаарч дэмжин ажиллана.
Чухал холбоосууд
ОУДС-ийн шинэ эцэг эхчүүдэд зориулсан арга хэмжээ
Шинэ эцэг эхчүүдэд сургуулийн үйл ажиллагааг танилцуулах өдөрлөг - 2025.08.18-ны Даваа гарагт
Нэгдүгээр улирлын дүн гарах өдөр- 2026.01.23-ны Баасан гараг
Жилийн эцсийн дүн гарах өдөр - 2026.06.12-ны Баасан гараг
ОУДС-д шинээр элссэн сурагчдад зориулсан арга хэмжээ
Хичээлийн шинэ жил эхлэх өдөр - 2025.08.19-ний Мягмар гарагийн 08.00 цагт
Бага сургуулийн Өвлийн Концерт - 2025.11.19-20; 11.25-26
Өвлийн амралт эхлэх өдөр - 2025.12.22-ны Даваа гараг
Хичээл эхлэх өдөр - 2026.01.12-ны Даваа гараг
Нэгдүгээр улирлын хичээлийн сүүлийн өдөр - 2026.01.23-ны Баасан гараг
Хичээлийн жилийн сүүлийн өдөр - 2026.06.12-ны Баасан гараг
Эцэг эхийн Оролцоо
ОУДС-ийн эцэг эхчүүд сургуулийн үйл ажиллагаанд тогтмол оролцож хувь нэмрээ оруулан дэмжиж ажилладаг. Хичээлийн жилийн турш сургуулийн олон төрлийн арга хэмжээнд эцэг эхийн сайн дурын оролцоо хэрэгтэй байдаг. Та бүхэн дараах байдлаар сургуулийн үйл ажиллагааг дэмжин оролцож болно.
- ТУЗ-ийн гишүүнээр
- Эцэг эх, багш нарын зөвлөлийн гишүүнээр
- Сургуулийн аялалд сайн дураар оролцох
- Тусгай арга хэмжээ зохион байгуулахад туслах
- Номын сангийн ажилд туслах
- Сурагчдад үлгэр, ном уншиж өгөх