Төгөлдөрийн Зулаа

2019 оны төгсөгч

Нью-Йоркийн их сургуулийн Стернийн бизнесийн сургууль

ОУДС-д 5 жил суралцахдаа сургуулийнхаа волейболын шигшээ багийн гишүүн болтлоо өсөж хөгжсөндөө би баяртай байдаг. Анх 8-р ангид тус сургуульд элсэн орж байхад одоогийн бага ангийн сурагчдын биеийн тамирын заал манай сургуулийн ганц заал нь байсан. Тухайн үед бид аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэндээ сэтгэл хангалуун байсан. Хэдэн жилийн дараа хоёр дахь биеийн тамирын заал ашиглалтад орсноор бидэнд шинэ боломж, шинэ сорилтууд гарч ирсэн юм. Ахлах ангид сурч байхад ОУДС нь ACAMIS-н улбар шар бүсийн тэмцээнд анхны багийн бүрэлдэхүүнд багтаж явсан нь миний амьдралд шинэ үе, дараа дараагийн боломжуудын эхлэлийг тавьсан. Одоо эргэн харахад ОУДС надад манлайлах, багаар ажиллах чадвар, үнэ цэнэтэй сургамж өгсөн.
Сургууль маань өргөжин тэлж, өсөхийн хэрээр сургуулийн ирээдүйн сурагчид ч гэсэн ийм боломжийг олж авна гэдэгт итгэж байна. Манай сургууль монгол болон олон орны сурагчдыг хамтран суралцаж хөгжих уур амьсгал, орчин бүрдүүлдэг байсан нь намайг янз бүрийн хүмүүстэй илүү нээлттэй харьцаж сурахад их нөлөө үзүүлсэн. Миний хувьд олж авсан энэ амжилт маань Нью-Йорк хотод амьдарч байгаа гадаад оюутны одоогийн амьдралд хамгийн их үр өгөөжийг өгч байна гэж үздэг. Поп соёлыг шүтэж эрхэмлэдэг ч гэсэн энэ хот үнэн хэрэг дээрээ "бетонон ширэнгэн ой" шиг мэдрэмж төрүүлдэг тул хүн өөрийгөө сайхан найз нөхдөөр хүрээлүүлэх нь амар тайван байлгадаг. Тухайлбал, олон төрлийн соёл, туршлага, зан чанаруудтай найз нөхөдтэй байдаг нь надад өөрийнхөө талаар илүү ихийг мэдэхэд тусалдаг. Жишээ нь, Израил Палестины мөргөлдөөн, Өнгөт арьстай хүмүүсийн эрхийг хамгаалах хөдөлгөөн, дэлхийн хэмжээнд болж байгаа үйл явдлууд өрнөж байгаа улс орноос ирсэн найз нөхдийнхөө түүхийг сонсоод төрийн бодлогын талаар суралцах мэргэжлээ сонгосон.
Та нарыг үргэлж дэмждэг багш нартаа талархал илэрхийлэхээ битгий мартаарай гэж одоогийн сурагчдадаа захимаар байна.