ОУДС-ийн тухай

ОУДС нь Сургуулийн Өмнөх Боловсролын ангиас 12 дугаар анги хүртэл Олон Улсын Бакалавриат (IB) хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бие даасан, ашгийн бус сургууль юм. ОУДС нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрладаг.

Эрхэм зорилго

Бидний эрхэм зорилго:

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ   

Хамт олныхоо гишүүн бүрт нөөц бололцоогоо дайчилж хамтдаа Монгол Улс болон дэлхий нийтийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах урам зоригийг бадраахад оршино.

Дэлхийн иргэн

Ойлгох, Хүндэтгэх, Хамгаалах.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ   

Дэлхийн иргэд нь улс үндэстэн бүрийн өвөрмөц онцлог, үзэл баримтлалыг ойлгон хүндэтгэж, байгалийн зүй зохистой байдал, хүн төрөлхтний өнөөгийн болон ирээдүйн сайн сайхны төлөө бусдын үйл хэргийг дэмжин санаачилга гарган хариуцлагатай хамтран ажилладаг байна.

ОУДС нь дараах олон улсын байгууллагуудаар магадлан итгэмжлэгдсэн Монгол Улс дахь цорын ганц сургууль юм. Үүнд:

  • Олон Улсын Сургуулийн Зөвлөл (CIS)
  • Шинэ Английн Сургууль ба Коллежийн Холбоо (NEASC)

ОУДС нь ОУ-ын Бакалавриатын цогц сургалттай Монгол улс дахь цорын ганц сургууль юм. Үүнд:

  • Бага Сургуулийн Сургалтын Хөтөлбөр (PYP): СӨБ - 5 анги
  • Дунд Сургуулийн Сургалтын Хөтөлбөр (MYP): 6-10 анги
  • Дипломын Сургалтын Хөтөлбөр (IBDP): 11-12 анги

ОУДС нь Монгол, Хятaдын Олон Улсын Сургуулиудын Холбоог (ACAMIS) үүсгэн байгуулагчдын нэг юм. Мөн Зүүн Азийн Бүсийн Сургуулиудын Зөвлөлийн (EARCOS) идэвхтэй гишүүн сургууль юм.

 

Үнэт зүйлс

ОУДС-ийн үнэт зүйлс нь биднийг сургууль, олон нийтийн өмнө хүлээсэн үүрэгтээ хариуцлагатай хандахад чиглүүлдэг.

Бид итгэдэг:

  • Олон талт боловсрол нь сурагч бүрийн авьяас чадварын онцлогийг харгалзан тэдний академик, бие бялдар, нийгмийн харилцаа ба сэтгэлзүйн хөгжлийг тэнцвэртэй төлөвшүүлдэг.
  • Олон үндэстний соёлын орчин нь сурагчдыг дэлхийн ертөнцийг өргөн хүрээгээр харах, олон үндэстний соёлын ялгааг ойлгон, хүндэтгэлтэй хандах боломжийг бүрдүүлдэг.
  • Сургалтын орчин нь сурагч бүрд хувь хүний үнэ цэнэ, хамт олны салшгүй хэсэг гэдгийг мэдрүүлж, харилцан бие биенээ хүндэтгэх зан чанарыг төлөвшүүлэх нөхцөл бүрдүүлдэг.
  • Тэнцвэртэй боловсрол нь сурагчдад өөртөө итгэх итгэл, саад бэрхшээлтэй тулгарсан ч шантралгүй илүү ихийг сурч мэдэх урам зориг өгч, дараагийн шатны сургууль болон насан туршийн боловсрол эзэмших ур чадварыг эзэмшүүлдэг.
  • Олон улсын сургууль нь харьяа улстайгаа нягт холбоотой хамтран ажилласнаар сургалтын чанараа дээшлүүлэх чухал нөөц бүрдүүлдэг.
  • Боловсрол нь сурагч, эцэг эх, багш ажилчид, сургуулийн бүх хамт олны хамтын үүрэг хариуцлага юм.