Дадлагад суурилсан сургалт
Дадлагад суурилсан сургалт нь сурагчдын бие бялдрын идэвхтэй хөдөлгөөнийг дэмжсэн, сонирхлыг татсан байдгаараа тэдний сурах үйл явцад чухал холбогдолтой ур чадвар, хандлагыг төлөвшүүлдэг. Жишээлбэл, Ойн Аялал нь сурагчдад ургамал, ан амьтан, тэдгээрийн харилцан хамаарлыг судлах боломж олгодог нь танхимын сургалтаар уншиж ойлгож мэдэхээс илүүтэй бодит байдлаас суралцах давуу тал олгодог.
Манай сургууль олон төрлийн танин мэдэхүйн аялал, сайн үйлсийн аян зохион байгуулдаг нь сурагчдад бодит амьдралаас суралцах боломж олгодог. Бага, дунд ангийн сурагчид нь Монгол орноор аялж нутгийн соёл, газар зүйн онцлогтой танилцаж, мөн бие биенээсээ харилцан суралцах чухал ач холбогдолтой.
Бага сургуулийн Аялал
Бага сургуулийн сурагчдын Монголын байгаль орчин, соёл түүхтэй танилцах аялал нь багаар ажиллах, шинжлэн судлах болон биеийн тамирын төрөл бүрийн дасгал хөдөлгөөн, тэмцээн уралдаан зохион байгуулах сургалтын нэг үйл ажиллагаа юм.
Бага сургуулийн 3-5 дугаар ангийн сурагчид нэгээс гурван хоногийн хугацаатай явган алхах, нум сумаар харвах, морь унах, гар урлалын зүйл хийж суралцах аялалд явдаг. Тэд Монгол гэрт амьдарч үзэн, Монголын зан заншил, уламжлал соёл, хүрээлэн буй орчин, ан амьтан, ургамлын амьдралтай танилцдаг.
Танхимаас Гадуурх Долоо Хоног (WWW)
Хичээлийн жилийн эхний улиралд дунд сургуулийн сурагчид Байгаль, хүрээлэн буй орчинтойгоо танилцах долоо хоногийн аялал хичээлд явдаг. Энэ нь сургалтын хөтөлбөрийн салшгүй нэг хэсэг бөгөөд сурагчид байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж Монгол орны талаарх мэдлэгтэй болдог.
Долоо Хоногийн Аялал хичээл нь сурагчдад мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, хүрээлэн буй орчин ба улс үндэстний соёл, ёс зан заншлыг хүндэтгэн ойлгох чадвар суулгадаг. Мөн тэдэнд аливаа саад бэрхшээлээс шантралгүй хүрээлэн буй орчинд хувь нэмрээ оруулах, мэдлэг туршлагаа хуваалцах боломж олгодог.
Сурагчид Танхимаас Гадуурх Долоо Хоног хөтөлбөрт оролцсоноор:
- Шинэ ур чадвар хөгжүүлэх
- Өөрийн давуу талаа илүү сайн таньж мэдэн, хөгжүүлэн сайжруулах
- Баг, хамт олноор хамтран ажиллах
- Шинэ сорилт бэрхшээлийг даван туулах чадавхийг хөгжүүлэх
- Зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, хүсэл эрмэлзэлтэй байх
- Монголын өв соёл, уламжлалыг ойлгон хүндэтгэх
- Дэлхий нийтэд тулгамдсан асуудлуудыг судлах
- Хүний үйлдэл нь бусдад болон хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлөх талаар бодолцох



