Баярсайханы Энх-Эрдэнэ
2012 оны төгсөгч
Зочид буудал, Бизнесийн Менежментийн бакалавр, Швейцарийн Ле Роше их сургууль
БНХАУ-ын Шанхай хотын Фуданы их сургуулийн Бизнесийн удирдлагын магистр
Century 21 Mongolia компаний Ерөнхий Менежер

ОУДС нь миний ирээдүйн амьдралын үндэс суурийг тавьсан гэж боддог. Би дэлхийн олон орны хүмүүстэй харилцаж, ямар ч улс орны нөхцөлд дасан зохицож ажиллах чадвартай дэлхийн иргэн болсон гэдгээрээ бахархдаг. Би дэлхий ертөнцийг олон талаас нь харж ойлгож мэддэг. Ялангуяа, өнөө үед дэлхийд тулгамдаж байгаа асуудлуудад ОУДС-ийн төгсөгчид илүү анхаарал хандуулж, тэдгээр асуудлуудыг шийдэхэд бага ч болов хувь нэмрээ оруулахыг хичээх ёстой гэж би боддог. Бид улс төрийн болон бусдын нөлөөнд автахааргүй өөрийн үзэл бодолтой болж хүмүүжсэн.
Өгсөж уруудах заримдаа бүдрэх үе байсан ч ОУДС-д сурч өнгөрүүлсэн цаг мөч бүхэн гайхалтай байсан. Би сонголтондоо хэзээ ч эргэлзэж байгаагүй.