Ахлах ангийн хичээлүүд
Хэл, уран зохиол
- Англи хэл, Уран зохиол
- Монголын Уран Зохиол
- Бие даан судлах Уран Зохиол (Монгол болон Англи хэлээс бусад хэл дээр судлах сурагчдад)
Хэл, уран зохиолын хичээл нь сурагчдын төрөлх хэлний бичих, ярих чадварыг хөгжүүлж, тэдэнд уран зохиолын дүн шинжилгээ хийх чадварыг олгож, уран зохиол, бодит амьдралын хоорондын уялдаа холбоог судлах замаар тухайн хэлний уран зохиолын яруу сайхныг гүн гүнзгий мэдрүүлдэг.
Гадаад хэл
- Испани хэл - анхан шат
- Франц хэл
- Мандарин Хятад хэл
- ОУДС санал болгодог бусад Pamoja онлайн нэмэлт хэлний хичээлүүд
Гадаад хэлний хичээлийн зорилго нь сурагчдад сонсох, ярих, унших, бичих аргуудыг үр дүнтэй хослуулан тухайн хэлийг эзэмшүүлж, зүй тогтлыг нь таниулах замаар тухайн улс орны соёлтой танилцуулах явдал юм. Бусдын санаа бодлыг зөв ойлгох, мөн өөрийн бодлоо зөв илэрхийлэхийн тулд ярилцаж буй хүнийхээ соёлын онцлог шинж чанарын талаар мэдлэгтэй байх шаардлагатай байдаг.
Нийгэм Судлал
- Бизнес менежмент
- Эдийн засаг
- Түүх
Нийгэм судлалын хичээл нь эдийн засаг, нийгмийн чухал үнэлэмж болох хүний зан төлөв, дадал туршлагыг нийгэм, соёлын байгууллагуудын түүхэн замналтай холбон судалж сурагчдын үнэлэх дүгнэх чадварыг хөгжүүлдэг. Сурагчид нийгэм, хувь хүний зан төлөв, үйл ажиллагаатай холбоотой онол, үзэл баримтлал, ухагдахуунуудыг үнэлж дүгнэх чадвараа хөгжүүлдэг.
Байгалийн Шинжлэх Ухаан
- Биологи
- Хими
- Физик
Туршилтанд суурилсан Байгалийн шинжлэх ухааны хичээлээр сурагчид тухайн хичээлийн сэдэв агуулгатай холбоотой үзэл баримтлал, онол, загвар, арга зүйг судалж, түүгээр дамжуулан шинжлэх ухааны аргачлалын талаарх ойлголтоо хөгжүүлдэг. Хичээл хоорондын холбоонд суурилсан, багийн бие даалтын ажил нь сурагчдыг шинжлэх ухааны ололтыг байгаль орчин, нийгэмд ээлтэй ашиглах ач холбогдлыг ойлгохоос гадна дэлхийд тулгарч буй асуудлуудыг шинжлэх ухааны талаас нь судлах чадвар олгодог.
Математик
- Математик: Анализ, Арга зүй
- Математик: Хэрэглээ, Ойлголт
Энэхүү хичээлийн хоёр түвшний сургалт нь математикийн бодит ба хийсвэрлэн бодох аргачлалд тулгуурлан сурагчдын тооцоолон бодох математик сэтгэлгээг хөгжүүлэхээс гадна математикийн ухааныг бодит амьдралд ашиглах ур чадварт сургадаг.
Дүрслэх Урлаг
- Дүрслэх урлаг
Дүрслэх урлагийн хичээл нь дүрслэх урлагийн чиглэлээр их дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах, зурах урлагийг сонирхдог сурагч бүрт нээлттэй. Энэхүү хичээл нь сурагчдын асуудалд дүн шинжилгээ хийн олон талаас сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ урлагийн хүмүүсийн зайлшгүй эзэмших ёстой ур чадвар, өөртөө итгэлтэй байх чанарыг төлөвшүүлэхэд чиглэсэн байдаг.