Удирдлага
ОУДС нь эцэг эх, багш сурагчдынхаа эрх ашгийг хамгаалдаг ашгийн бус байгууллага юм. Эцэг эхчүүд хүүхдүүдээ ОУДС-д элсүүлснээр тус сургуулийн холбооны гишүүн болдог. Энэхүү холбоо нь сургуулийн урт хугацааны алсын хараа, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж ажиллах Төлөөлөн Удирдах Зөвлөлийг сонгодог. ТУЗ нь тус сургуулийн захирлыг томилдог.
Төлөөлөн Удирдах Зөвлөл
Төлөөлөн Удирдах Зөвлөлд дараах хүмүүс багтана.
- ОУДС-ийн эцэг эхчүүдээс сонгогдсон төлөөлөл
- ОУДС-ийн хамт олны өмнө засаглалын асуудлыг удирдан чиглүүлэх үүрэгтэй
- Сурагчдад сургалтын таатай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллах
- ОУДС-ийн удирдлагын үйл ажиллагааг чиглүүлэх
- ОУДС-ийн эцэг эхийг төлөөлөн цаг гарган ажиллах хүсэлтэй байх
- Сургуулийн үйл ажиллагаанд цаг хугацаа, хүчин чармайлтаа зориулах (цалингүй)
ОУДС-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн нь:
- ОУДС-ийн Холбооны дүрмийг уншиж ойлгосон.
- Хувийн ашиг сонирхлын төлөө бус ОУДС-ийн нийт сурагчдын сургалтын чанарыг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллана.
- Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг захиралд даатгаж алсын хараатай ажиллана.
- Пүрэв гарагийн үдийн цайны цагаар товлогддог Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралд сард 1.5 цагийг зарцуулах боломжтой байх. (Ирэх хичээлийн жилийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлын товыг жилийн өмнө урьдчилан төлөвлөдөг).
- Шаардлагатай үед ТУЗ-өөс гаргасан шийдвэрийн дагуу илүү цаг зарцуулах боломжтой байх.
- Хурлаар хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж, идэвхтэй оролцох.
- Эцэг эхчүүдийн санал бодол, тулгамдаж буй асуудлыг сонсож ТУЗ-ийн дарга, Сургуулийн Захиралд уламжлах.
ОУДС-ийн сургалтын төлбөр яагаад өндөр байдаг вэ?
Энэ хуудаст дурьдсанчлан, ОУДС нь ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Хэрэв бид ашиг горилох бизнесийн хувийн байгууллага биш бол сургалтын төлбөр юунд зарцуулагддаг вэ?
Сургалтын төлбөр нь багш нарын цалин, сургалтын орчин материаллаг бааз, бусад урсгал зардалд зарцуулагддаг. Тодруулбал:
- Сурагчдад англи хэл дээр чанартай боловсролыг эзэмшүүлэхийн тулд дэлхийн хөдөлмөрийн зах зээлээс олон улсад заах эрхтэй, туршлагатай багш нарыг Монголд урьж ажиллуулахад зарцуулдаг.
- Сургуулийн барилга байгууламжийн өргөтгөл, засвар болон урсгал зардалд зарцуулдаг.
- Багш нараа ОУ-ын бакалавриатын хөтөлбөрийн заах арга зүйд сургах, хамгийн сүүлийн үеийн боловсролын судалгаа шинжилгээний мэдээллээр хангаж мэргэжил дээшлүүлэхэд нь зарцуулдаг.
- ОУДС-ийг магадлан итгэмжилсэн ОУ-ын Бакалавриатын Байгууллага, (CIS, NEASC) мөн олон улсын сургуульд дэмжлэг үзүүлдэг (EARCOS, ACAMIS, AISH, AAIE гэх мэт) гишүүнчлэлийн төлбөрт зарцуулдаг.
- Заах арга зүйн болон сургалтын материалуудыг бусад орнуудаас захиалан авчрах зардалд зарцуулдаг.
- Олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих зардал (үүнд: өндөр хурдны интернэт, сургалтын материал хэвлэх/хувилах тоног төхөөрөмж, агаар шүүгч систем, сургуулийн байран дахь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ гэх мэт).
Сургуулийн санхүүгийн тайланг жил бүр нэр хүнд бүхий аудитын байгууллагаар олон улсын өндөр стандартын дагуу хянан баталгаажуулдаг бөгөөд Төлөөлөн Удирдах Зөвлөл нь санхүүгийн тайланг Жилийн Ерөнхий Хуралдааны үеэр танилцуулдаг.