Элсэлтийн мэдээлэл

ОУДС-д хүүхдээ сургахаар сургуультай танилцаж байгаад баярлалаа. Олон улсын хэмжээнд сэтгэж, мэдлэг, ур чадвараа дайчлан суралцаж, нийгмийн туст хөдөлмөрт оролцох хүсэл эрмэлзэлтэй дэлхийн аль ч орноос ирсэн сурагчдад манай сургуулийн үүд хаалга нээлттэй.

Хүн үр хүүхдээ хамгийн шилдэг сургуульд сургах нь маш чухал гэдгийг бид ойлгодог. Иймд манай мэдлэг, туршлагатай элсэлтийн алба ОУДС-ийн талаарх шаардлагатай бүхий л мэдээллийг тантай чин сэтгэлээсээ хуваалцах болно.

 

Элсэлтийн Үе Шат

Өргөдөл

Сургуулийн цахим хуудсанд өөрийн нэрээр нэвтрэх эрх үүсгэхэд танд цахимаар өргөдлийн маягт бөглөх заавар ирнэ. Энэ хэсэгт та өргөдөл мэдүүлэхэд шаардлагатай маягтуудыг бөглөж, Эцэг эхийн Порталаар дамжуулан холбогдох бичиг баримтуудыг хавсарган илгээнэ. Та Эцэг эхийн порталд бүртгэлтэй бол энд дарж нэвтэрнэ үү.

Бичиг баримт & Элсэлтийн шалгалт

  • Сүүлийн 2 жилийн дүнгийн жагсаалт
  • Дархлаажуулалтанд (вакцинд) хамрагдсан албан ёсны баримтын хуулбар
  • Паспорт эсвэл Төрсний Гэрчилгээний хуулбар
  • Цээж зураг
  • Эцэг эхийн иргэний үнэмлэхийн хуулбар (паспорт, иргэний үнэмлэх эсвэл гадаад иргэний үнэмлэх)
  • Одоогийн Хичээлийн Эрхлэгч эсвэл анги даасан багшийн бөглөсөн сурагчийн шилжин суралцах хувийн батламж

Элсэлтийн дүн

Элсэлтийн өргөдөл хүлээн авсны дараа хичээлийн эрхлэгч ажлын 5 хоногийн дотор эцсийн шийдвэр гаргана. Тэнцсэн сурагчдын эцэг, эх элсэлтийн багцыг цахим болон шуудангаар хүлээн авна.

Элсэлт, Төлбөр

Элсэлтийг баталгаажуулахын тулд шийдвэр гарснаас хойш ажлын 10 хоног дотор багтаж урьдчилгаа төлбөрийг төлнө. Элсэлтийн алба шаардлагатай бүх бичиг баримтыг хүлээн авсны дараа сурагчийн элсэлт албан ёсоор баталгаажна.

 

Хэрэгцээт Линкүүд

СУРГАЛТЫН ТӨЛБӨР, ХУРААМЖ

Сургалтын төлбөр, хураамжийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

СУРГУУЛИЙН КАЛЕНДАРЬ

Сургалтын үйл ажиллагааны өдөр, долоо хоног, сарын хуваарьтай энд дарж танилцана уу.

ЭЦЭГ, ЭХИЙН Портал

Та хүүхдийнхээ талаарх бүх мэдээллийг эндээс авах буюу шинэчлэх боломжтой.

ЛАВЛАХ

Элсэлтийн үйл явц болон сургуулийн талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байвал бид таны асуултанд хариулья.

СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАХ ТУР

Та бүхэн манай сургуулийн тохилог хичээлийн байранд хүрэлцэн ирж, найрсаг хамт олон, таатай орчинтой танилцана уу.

ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

ОУДС-тай танилцах таны аялал эндээс эхэлж байна.