Стратеги төлөвлөгөө
2015 онд Сургуулийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн удирдлага дор сургуулийн боловсролын философи, үнэт зүйлсээ баримтлан, эрхэм зорилгынхоо хүрээнд бид сургуулийн алсын харааг тууштай хэрэгжүүлэх зорилт дэвшүүлэн ирэх таван жилийн шинэ стратеги төлөвлөгөө боловсруулсан юм.
Сургуулийн үйл ажиллагаанд оролцогч бүх талууд зургаан зорилго дэвшүүлсэн юм. Зорилго тус бүрийн үндсэн чиг үүрэг нь сурагч бүрийг өөрийнхөө давуу талыг нээн илрүүлж амжилттай суралцах, эх орондоо төдийгүй олон улсад хувь нэмрээ оруулах бүтээлч иргэн байж цаашдын боловсрол болон насан туршдаа амжилт бүтээлээр дүүрэн иргэн бэлтгэхэд оршино.
СУРЛАГЫН
АМЖИЛТ
Сурагчдынхаа сурлагын амжилтыг анги тус бүрт нь тогтвортой дээшлүүлэх.
СУРАГЧДЫГ
ДЭМЖИХ
Сурагчдын сурч боловсрох хүсэл эрмэлзэл төрүүлэх, чадавхийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх тогтолцоог бий болгох.
Мэдээлэл Харилцааны
Технологийн Хэрэглээ
Мэдээлэл, харилцааны технологийг сургалтын бүх үйл ажиллагаанд уялдуулан зорилготой, үр дүнтэй ашиглах.
ЭЦЭГ ЭХ БОЛОН
СУРАГЧДЫН ОРОЛЦОО
Сургуулийн үнэт зүйлс болон ОУ-ын бакалавриатын хөтөлбөрийн талаарх ойлголтыг эцэг эх, сурагчдад илүү гүнзгий таниулж, тэдний оролцоог нэмэгдүүлэх нь сургуулийн үйл ажиллагаанд ач холбогдолтой.
ОЛОН НИЙТИЙН
ХАРИЛЦАА
ОУДС нь Монгол улсын болон олон улсын байгууллагуудтай харилцаа тогтоож, харилцан үр дүнтэй хамтран ажиллана.
МАРКЕТИНГ БА
ЭЛСЭЛТ
ОУДС нь сурагчдын тоогоо нэмэгдүүлэх зорилгоор сургуулийнхаа өвөрмөц онцлог бүхий сургалтын хөтөлбөр, олон улсын боловсролын шилдэг туршлагыг таниулах маркетингийн төлөвлөгөө хэрэгжүүлж байна.