Олон нийтийн үйл ажиллагаа
ОУ-ын Бакалавриатын /IB/ Бага, Дунд, Дипломын сургалтын хөтөлбөрүүдийн үндсэн зорилго нь сурагчдыг бусадтай хэрхэн зохицож амьдрах, бусдад хэрхэн туслах аргыг тодорхойлох боломжуудыг бий болгодогт оршдог. Энэхүү ойлголтыг танхимын сургалтаар эхлүүлж цаашлаад хүрээлэн буй орчин бусдын сайн сайхны төлөөх үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалан дэмждэг. Тус үйл явц нь танхимын болон танхимаас гадуур сургалтын орчинд өөрийгөө болон бусдыг ойлгож, таньж мэдэн эргэцүүлэн дүгнэлт хийснээр үр дүнтэй болдог.
ОУДС-нь танхимын болон танхимын бус сургалтын хөтөлбөрийн хүрээнд Дунд Сургуулийн (IDEALS week-Интернационализм, Ардчилал, Хүрээлэн буй орчин, Адал явдал, Манлайлал ба Үйлчлэл), Бага Сургуулийн байгаль орчинтой танилцах төрөл бүрийн аялал, дугуйлан секц, зохион байгуулахад хувь хүн, албан байгууллагуудтай хамтран ажилладаг.
ОУДС-ийн сурагч, багш нар нийгмийн хариуцлагын хүрээнд Солонго төв, Харааны бэрхшээлтэй иргэдийн 116 дугаар сургууль, Улсын 107 дугаар сургууль, Улсын 111 дүгээр цэцэрлэг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн нэрэмжит нийтийн номын сан, Монголын хог хаягдлын менежментийн холбоо, Монголын ширмэл оёдлын төв, Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний газар, Вербист асрамжийн төв, Долма Линг орон гэргүй хүмүүсийг хооллох газар, Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж бусдад туслах сайн дурын ажилд өргөнөөр оролцдог.



