Номын сан

ОУДС-нь СӨБ-ын ангиас 12 хүртэлх бүх ангийн сурагч, багш ажилчид, хамт олонд өргөнөөр үйлчилдэг 2 номын сантай. Номын санч багш, туслах багш, номын сангийн ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэй баг хамт олон нь сургалтын хөтөлбөртэй уялдаа холбоотой үйл ажиллагааг хуваарийн дагуу явуулдаг. Номын санч багш нь сургалтын хөтөлбөрийн хүрээнд IB хөтөлбөрийн зохицуулагчид, багш нартай хичээлийн төлөвлөгөө хамтран боловсруулж эх судлалын хичээл заадаг.

ОУДС-ийн номын санч нь зохиолчид болон төрөл бүрийн салбарыг төлөөлсөн хүмүүсийг илтгэл ярилцлага, уулзалтанд урих, сурагчдынхаа хийсэн бүтээснийг таниулах зэрэг олон үйл ажиллаагааг тогтмол зохион байгуулдаг. Мөн зохиогчийн эрхийн хууль дүрмийг даган баримтлах, бүх салбарын найдвартай, үнэн зөв мэдээллийг олж авах эх үүсвэрийг багш, сурагчдад таниулан ажилладаг.


Номын сангийн фондтой танилцах


Бага Сургуулийн Номын Сан
Бага Сургуулийн Номын Сан

Бага Сургуулийн номын сан нь бага ангиудын сургалтын хэрэгцээнд зориулагдсан төв бөгөөд багш сурагч, эцэг эхчүүдэд зориулсан төрөл бүрийн сургалтын материал бүхий фондтой.

Дунд Сургуулийн Номын Сан
Дунд Сургуулийн Номын Сан

Дунд Сургуулийн номын сан нь дунд, ахлах сургуулийн сурагчдын судалгаа хийх, мэдээлэл цуглуулах орчин юм.

Номын Сангийн хамт олон

Номын сангийн багш ажилчид сурагчдыг номонд дур сонирхолтой болгох, тэдний сурах арга барил, авьяас чадвар, сонирхлыг нь хөгжүүлэх, ном сурах бичиг ашиглах, хэвлэл мэдээллийн олон төрлийн хэрэгслээс мэдээлэл авах бүхий л боломжоор хангаж ажилладаг. Мөн сурагчдын унших хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх үүднээс уран зохиолын олон төрлийн ном бүтээл, агуулга сэдвийн өргөн хүрээтэй төрөл бүрийн хэлбэрийн унших материал, эх сурвалжийг бүрдүүлэн ажилладаг.

Eleanor Surridge

Номын санч багш

e.surridge@isumongolia.edu.mn

Denzendolgor Batsukh

Бага сургуулийн номын сангийн туслах багш

b.denze@isumongolia.edu.mn

Battsetseg Damdindorj

Дунд сургуулийн номын сангийн ажилтан

battsetseg.d@isumongolia.edu.mn