Магадлан итгэмжлэл

Олон Улсын Баклавриатын хөтөлбөр

ОУДС нь ОУ-ын Бакалавриатын Бага Сургуулийн Сургалтын Хөтөлбөр (PYP), Дунд Сургуулийн Сургалтын Хөтөлбөр (MYP), Дипломын Сургалтын Хөтөлбөр (DP) 3 хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхтэй. ОУ-ын Бакалавриатын сургалтын стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхэд 5 жил тутам үнэлгээ хийдэг. ОУДС нь хамгийн сүүлд 2016 онд дахин магадлан итгэмжлэгдэж 2021 оны эцсээр дахин үнэлүүлэх төлөвлөгөөтэй байна.

International Baccalaureate
CIS

Олон Улсын Сургуулиудын Зөвлөл

CIS буюу Олон улсын боловсролын чиглэлээр магадлан итгэмжлэлийн тэргүүлэх агентлаг нь Нидерланд улсад байрладаг. Энэ байгууллага ОУДС-ийн бүтэц зохион байгуулалт, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн чанар, стандартыг хянан үнэлж олон улсын магадлан итгэмжлэл олгодог. Ингэснээр манай сургуулийн сурагчид олон улсын чанартай боловсрол эзэмших, дэлхийн их дээд сургуулиудад элсэн суралцах сайхан боломжтой болдог.

Шинэ Английн сургууль ба Коллежийн холбоо

Шинэ Английн сургууль ба коллежийн холбоо нь Массачусетс мужийн Берлингтон хотод байрладаг бөгөөд АНУ болон бусад орны олон улсын сургуулиудыг магадлан итгэмжилдэг. ОУДС нь Шинэ Английн сургууль ба Коллежийн холбооны магадлан итгэмжлэлийг авснаар манай сурагчид АНУ-д магадлан итгэмжлэгдсэн сургуулиудад суралцсантай дүйцэхүйц боловсрол эзэмшдэг. Ингэснээр ОУДС-ийн нэр хүнд, үнэлэмж бусад оронд хүлээн зөвшөөрөгддөг.

NEASC

 

Мэргэжлийн холбоонд харьяалагдсан байдал

ОУДС нь чанартай сургалтын хөтөлбөрүүд хэрэгжүүлэх үүднээс дараах боловсролын байгууллагуудтай хамтран ажилладаг.

Монгол, Хятадын Олон Улсын Сургуулиудын Холбоо

ОУДС нь 21 жилийн түүхтэй Монгол, Хятадын Олон Улсын Сургуулиудын Холбоо (ACAMIS)-г үндэслэгчдийн нэг. ACAMIS нь 64000 сурагч, 8000 багш нарын төлөөлөл бүхий 77 сургуулийг нэгтгэсэн холбоо юм. ACAMIS-ын зорилго нь:

  • ACAMIS-ын гишүүн сургуулиудын сурагчдыг урлаг соёл, спортын уралдаан тэмцээнд хамруулснаар сурч боловсрох боломжийг нэмэгдүүлж өгөх
  • Гишүүн сургуулиудын багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг сайжруулах
  • Гишүүн сургуулиудын хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааны үйл ажиллагааг дэмжих
  • Гишүүн сургуулиудын хамтын ажиллагаагаар дамжуулан харилцан ойлголцол, олон улсын эв найрамдлыг дэмжих
  • ACAMIS-тай зорилго нэгтэй хувь хүн, байгууллагатай хамтран ажиллахад оршино.

ОУДС нь ACAMIS-ын сурагчдын дунд зохиогддог академик, спортын төрөл бүрийн арга хэмжээ, багш нарын мэргэжил дээшлүүлэх чанартай сургалтуудад олон жилийн турш оролцож ирлээ.

Зүүн Азийн Бүсийн Сургуулиудын Зөвлөл

Түүнчлэн бид 50 гаруй жилийн түүхтэй, 190 гаруй сургуулийн 115 мянган сурагчдыг төлөөлдөг Зүүн Азийн Бүсийн Сургуулийн Зөвлөл (EARCOS) -ийн гишүүн сургууль бөгөөд:

  • Бүс нутаг болон дэлхийн хэмжээнд боловсролын салбарын шилдэг туршлагуудаас суралцах боломжийг олгох хамтын ажиллагааг хөгжүүлдэг.
  • Гишүүн сургуулиудын багш нарт зориулсан сурагч бүрийн ур чадвар, сурах арга барилын онцлогт тохируулан заах аргачлалын мэргэжил дээшлүүлэх сургалтыг явуулдаг.
  • Техник технологийг боловсролын хөгжил дэвшилд ашигласнаар сургууль, хамт олон, хувь хүмүүсийн хамтын ажиллагаа, харилцаа холбоо, соёлын харилцан ойлголцлыг өргөжүүлж байна.
  • Эцэг эх, сурагчдыг бүс нутгийн хэмжээнд зохиогддог арга хэмжээнд өргөнөөр оролцуулснаар дэлхийн иргэншил, харилцан ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлдэг.
  • Заах арга зүйн шилдэг туршлагын талаар холбогдох мэдээллүүдийг цуглуулан, дүн шинжилгээ хийдэг.

Олон Улсын Боловсролыг Дэмжих Холбоо

Олон Улсын Боловсролыг Дэмжих Холбоо (AAIE) нь боловсролын институци болон холбоодуудтай хамтран ажилладаг ашгийн бус, гишүүнчлэлтэй олон улсын байгууллага юм. Тус холбоо нь олон улсын боловсролыг хөгжүүлэх, сургуулийн манлайлах чадавхийг өргөжүүлэхэд сургалтын хэрэглэгдхүүн, судалгаа, санал бодлоо солилцдог.