Захирлын мэндчилгээ

ОУДС-ийн хамт олныхоо өмнөөс та бүхэнтэй халуун дотноор мэндчилж байна. Энэ жил ОУДС-ийн 28 жилийн ой тохиож байна.
Бид 2020 оны 1 дүгээр сараас хойш КОВИД-оос шалтгаалсан тодорхойгүй нөхцөл байдал үүссэн ч дэлхийн бусад олон улсын дунд сургуулийн нэгэн адил үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар ирлээ. Энэ үед сургалтын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд бид танхимын сургалтыг цахимаар хүргэх тусгай хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүллээ. Гадаадад байгаа олон гэр бүл эргэн ирэх боломжгүй байгааг харгалзан бид цахим болон танхимын сургалтыг хослуулан явуулахад хүрч байна.
ОУДС нь ОУ-ын бакалавриат (IB) бага, дунд болон дипломын сургалтын хөтөлбөрийг дэлхийн 30 гаруй үндэстний сурагчдад олгодог дэлхийн хэмжээний IB сургууль юм. Эдгээр хөтөлбөр нь хүүхдүүдийг хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах, асуудал дэвшүүлэх, аливаа мэдээллийг шүүн тунгаах, нөхцөл байдалд тулгуурлан олон талын дүн шинжилгээ хийх өөрсдийн гэсэн арга барилыг эзэмшүүлдэг. Сурагчид судалж буй хичээлийн сэдэв, агуулгыг нухацтай сэтгэн бодож, олон талт үзэл баримтлалд илүү нээлттэй хандсанаар бодит амьдралтай илүү холбогддог.
Бид сурагч бүрийн суралцах арга барил, сонирхлыг таньж мэдэн, анги хамт олон улмаар хүрээлэн буй орчинтойгоо холбогдох бүхий л нөхцөл боломжоор хангахыг эрмэлздэг.
Сургуулиас зохион байгуулдаг дугуйлангийн хөтөлбөр нь (CCA) таны хүүхдийн хүсэл сонирхол, зорилго тэмүүллийг дэмжихийн хажуугаар сурч мэдээгүй зүйлсийг нь таниулан хөгжүүлэхэд чиглэдэг. Олон төрлийн дугуйланг багтаасан хөтөлбөр нь тэнцвэртэй боловсрол олгоход чухал үүрэг гүйцэтгэдэг.
Сургууль, эцэг эхийн хамтын ажиллагаа нь чанартай боловсролын суурь үндэс байдаг тул сургуулийн үйл ажиллагаанд бид эцэг эхийн оролцоог дэмждэг. Хүүхдүүдийнх нь эрүүл таатай орчинд сурч, боловсорч байгааг эцэг эхчүүдтэй мэдээллийн бүхий л сувгаараа дамжуулан хүргэдэг. Эцэг эхчүүд сургуулийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд сонгогдон, сургуулийн Эрхэм Зорилго, Алсын Харааг хэрэгжүүлэх явцыг удирдан чиглүүлдэг. Манай Эцэг эх, Багш нарын зөвлөл (PTG) нь сургуулийн үйл ажиллагааг байнга халуун дулаанаар дэмжин ажилладаг. Бид бүх эцэг эхээ нэгдэн хамтран ажиллахыг уриалж байна. Энэ зөвлөл нь шинээр элссэн сурагчдын гэр бүлд сургууль, хамт олны зорилго, үйл ажиллагааг танилцуулах гүүр болдог.
Би цаашид сурагч, эцэг эх, хамтын ажиллагаатай байгууллагуудтайгаа хамтран ажиллахдаа баяртай байна. Та бүхэн бидэнтэй аливаа асуудал болон хамтран ажиллах арга замуудын талаар хэдийд ч санал бодлоо хуваалцах боломжтой.
Хүндэтгэсэн,

Билл Элман
Захирал