Дүрслэх болон Тайзны урлаг

Дүрслэх болон Тайзны урлагийн хичээл нь хүүхдийн боловсролд чухал хувь нэмэр оруулдаг. Сурагчид сургуулиас зохион байгуулдаг жүжигчилсэн, хөгжмийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн гэх зэрэг арга хэмжээнд оролцох нь амьдралдаа олон талаар ашиглаж болох ур чадваруудыг эзэмшихэд чухал нөлөө үзүүлдэг. Урлагийн боловсролыг хүүхдэд аль болох бага наснаас нь зааж сургаж, таниулах нь хүүхдийн сурлага хүмүүжил болон бие бялдар ёс зүй, хүмүүжлийн олон талын ач холбогдолтой.

Дүрслэх болон Тайзны урлагийн хичээлийг танхимын болон танхимын бус сургалтын хөтөлбөрөөр явуулах нь дараах давуу талуудтай. Үүнд:

  • төсөөлөн бодох чадварыг хөгжүүлдэг
  • бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлдэг
  • харилцааны соёлд сургадаг
  • хөдөлгөөний эвсэл, хэл яриа хөгжүүлэх, сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж бусадтай харьцаж сурахад чухал үүрэг гүйцэтгэдэг
  • ой тогтоолтыг хөгжүүлдэг
  • асуудлыг олон талаас нь шинжлэн судлах, шийдвэрлэх чадварыг хөгжүүлдэг
  • урлагийн мэдрэмж, ур чадварыг хөгжүүлдэг
  • өөртөө итгэх итгэл, хувийн сахилга батыг төлөвшүүлдэг
  • аливаа үүрэг даалгаврыг бүрэн гүйцэд, хариуцлагатай гүйцэтгэх чадварт суралцдаг
  • улс үндэстний соёл, ёс зан заншил уламжлалыг ойлгон, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандах, багаар ажиллах зэрэг чухал чадваруудыг зааж сургадаг

ОУДС-ийн Бага ангиудад Зураг, Дуу Хөгжим, Тайзны урлагийн хичээлүүд, Дунд ангиудад Зураг, Тайзны Урлагийн хичээлүүдийг мэргэжлийн багш нар заадаг. Дипломын Хөтөлбөрт сурагчид Урлан Бүтээх хичээлийг сонгон суралцах боломжтой. Хичээлийн дараах дугуйлан секц нь сурагчдыг бүжиг, дуу хөгжим, жүжигчилсэн тоглолтууд, урлан бүтээх арга хэмжээнд оролцох боломжоор хангадаг. Хичээлийн жилийн турш сурагчид авьяас, ур чадвараа өөрсдийн найруулан тавьсан жүжигчилсэн болон урлагийн үзүүлбэрээр хамт олондоо тайлагнадаг.