Дугуйлан секц

ОУДС-ийн сурагчид хичээлээс гадуур сургуулийн бусад сурагчдын хамт төрөл бүрийн дугуйланд хамрагдаж Монголын нийгэм, соёлын орчинд илүү өргөн хүрээнд харилцсанаар олон талын мэдлэгтэй, өв тэгш амьдрах ур чадварт суралцдаг.

ОУДС-ийн дугуйлангийн хөтөлбөр нь манай сургуулийн сургалтын хөтөлбөрийн албан ёсны нэгэн салшгүй хэсэг бөгөөд дараах зорилго, ач холбогдолтой. Үүнд:

  • Сурагчдын зан төлөв, сонирхлыг тэнцвэртэйгээр хөгжүүлэх
  • Олон үндэстний соёл иргэншилтэй бүхий л насны сурагчид зорилго нэгтэй хамтран ажиллах
  • Шинэ ур чадвар эзэмшиж, шинэ сонирхлыг хөгжүүлэх
  • ОУ-ын Бакалавриат Хөтөлбөрийн сурагчдын Эрхэмлэх Чанарыг өөртөө төлөвшүүлэх

Сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, нийгмийн аль ч салбарт ажиллах чадвартай байх, аливаа бэрхшээл тулгарахад нээлттэй хүлээцтэй хандаж урам зоригтой байхыг дэмждэг. Уг хөтөлбөрийн хүрээнд бүхий л насны сурагчдын мэдлэг чадварыг хөгжүүлэх сургалт, спорт, урлаг, гар урлал, сурагчдын зөвлөл, хөгжим бүжиг, жүжиг зэрэг маш олон төрлийн дугуйлан явагддаг.

Биеийн тамир

Дугуйлангийн хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд ОУДС нь бүх сурагчдад олон төрлийн спортын тэмцээн уралдаанд оролцох боломж олгодог.

ОУДС-ийн Спортын Хөтөлбөр нь спортоор хичээллэдэг авьяас чадвартай сурагчдаас гадна спортоор дамжуулан ур чадвараа хөгжүүлэхийг хүссэн бүх сурагчдад нээлттэй байдаг. Энэ хөтөлбөр нь харилцан хүндэтгэлтэй, шударга, сонирхолтой тоглолтын орчин бүрдүүлснээр сурагч бүрийг манлайлах, багаар ажиллах чадварт сургадаг. Манай хөтөлбөрүүд нь тамирчин сурагчдыг зорьсон зорилгодоо хүрэхийн тулд эрүүл мэндээ анхаарч, хичээл сурлагадаа амжилттай сурахын чухлыг ойлгуулдаг.

ОУДС нь дотоодын болон гадаадын сургуулиудтай холбоотой ажилладаг. Бид Улаанбаатар дахь олон улсын дунд сургуулиудын Спортын Зөвлөл (UBAC), Монгол, Хятадын Олон Улсын Сургуулиудын Холбоо (ACAMIS) –г үүсгэн байгуулагч гишүүдийн нэг болсноор тамирчин сурагчдадаа Хонконг, Тайвань, Макао болон БНХАУ-ын бусад гишүүн сургуулийн спортын тэмцээн уралдаанд оруулах боломжуудыг нээж өгснөөрөө бахархдаг.

Усан спорт

ОУДС нь сургуулийн сурагч бүрт зориулсан усан спортын сургалтын хөтөлбөртэй. Бага, дунд сургуулийн бүх сурагчид усан сэлэлтийн хичээлд хамрагдахаас гадна дунд сургуулийн усан сэлэлтийн багийн тамирчид хичээлийн бус цагаар тэмцээний бэлтгэл хийдэг.