Ганболдын Энэрэл

2017 оны төгсөгч

Индианагийн их сургууль

ОУДС-д суралцсаны ачаар би олон улсын соёлтой танилцаж дэлхийн хэмжээнд сэтгэж чаддаг хүн болсон. Энэ нь одоогийн дээд сургуульд миний суралцаж байгаа мэргэжлийг сонгоход чиглүүлж өгсөн. Бага наснаасаа эхлэн олон орны соёл, ёс заншилтай танилцаж өссөнөөр дээд сургуульд ороод шинэ найз нөхөдтэй болоход тустай байсан. ОУДС-д дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сурагчид, найз нөхөд, багш нартай хамтдаа бий болгосон онцгой нандин харилцаагаа насан туршдаа хадгална.