Бидний түүх
ОУДС нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагын мэргэжилтнүүдийн хүүхдүүдэд зориулан 1992 оны 9 сард байгуулагдсан анхны олон улсын сургууль юм.
-
1992Монгол Улсын Боловсролын яам сургууль нээх зөвшөөрөл олгосон.
-
1997Монгол Улсын Боловсролын Яам ОУДС-ийг батламжилж гэрчилгээ олгосон.
-
1999ОУ-ын сургуулиудын боловсролын хамтын ажиллагааны гишүүн болсон. (Хожим нь энэ байгууллага ОУ-ын сургуулийн зөвлөл ба ОУ-ын сургуулиудын боловсролын хамтын ажиллагааны зөвлөл болон хуваагдсан).
-
2003ОУ-ын сургуулийн зөвлөл, Шинэ Английн сургууль ба Коллежийн холбооноос анх магадлан итгэмжилсэн.
-
2004Сургуулийн анхны төгсөлтийн анги 3 сурагчтай байлаа.
-
2004ОУ-ын Бакалавриатын Байгууллагаас сургалтын үйл ажиллагаа явуулах бүрэн эрх авсан.
-
2007ОУДС-ийн сургуулийн шинэ байр ашиглалтанд орсон.
-
2016Дунд Сургуулийн өргөтгөл ашиглалтанд орсон.