Байгууламж ба Үйл Ажиллагаа

Улаанбаатар дахь Олон Улсын Дунд сургуулийн сургалтын чанар, стандартыг хангасан хичээлийн байр нь нийслэл хотын өмнө зүгт Туул гол, Богд хан уулын хаяанд оршдог.

Сургуулийн хоёр давхар барилга нь бага, дунд болон ахлах сургуулийн сурагчдад зориулсан цайны газар, эмчийн өрөө, театр, усан бассейнтай. Бага сургууль нь хичээлийн танхимуудаас гадна зохион бүтээх өрөө, номын сан, спорт заал, урлан бүтээх, дуу хөгжмийн танхимтай. Дунд сургууль нь үйлчлэх хөдөлмөр, зохион бүтээх зураг төсөл, технологийн өрөө, химийн лаборатори, номын сан, авиралтын хана бүхий биеийн тамирын том заал, урлан бүтээх студи болон тайзны урлагийн танхимтай.

Дизайн урлаг

Дизайн урлагийн хичээлээр сурагчдын зохион бүтээх чадварыг олон талаар дэмжин хөгжүүлэх иж бүрэн тоноглосон технологийн цех, лазер таслагч, компьютер, урлан бүтээх төрөл бүрийн хэрэгслээс бүрдсэн анги танхимтай.

Урлаг уран сайхны тэнхим

Тэнхим нь театр, дуу хөгжмийн ангиуд, жүжиглэх урлагийн мэргэжлийн болон дадлагын өрөөнүүдээс бүрддэг. Хичээлийн дараа сурагчид жүжиглэх ур чадвар болон хөгжмийн боловсролоо дээшлүүлэх олон төрлийн дугуйланд хамрагдах бүрэн боломжтой.

Хими, биологи, физикийн лаборатори

Дунд болон ахлах сургууль нь сургалтын чанар, стандартыг хангасан физик, биологи, химийн хичээлийн дөрвөн лабораторитой. Эдгээр лабораториуд нь IB дипломын судалгаа шинжилгээний ажилд зориулагдсан тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон.

Театр

Орчин үеийн шийдэл бүхий 450 хүний суудалтай театр нь жүжигчилсэн болон урлагийн тоглолт, төгсөлтийн болон тусгай арга хэмжээ, лекц, хурал цуглаан зэрэг сургуулийн бүхий л үйл ажиллагааг зохион байгуулахад хамгийн тохиромжтой. Театрын тайз, тайзны арын бэлтгэлийн өрөө, өвөрмөц гэрэлтүүлгийн систем, тайзны дэлгэц, дууны дижитал систем нь урлаг соёлын томоохон арга хэмжээг зохион байгуулахад зохимжтой.

Номын сан

ОУДС нь Бага, Дунд Сургуулийн сурагчдад зориулсан ном сурах бичиг, сургалтын хэрэглэгдхүүн бүхий тус тусын номын сантай. Номын сан олон орны утга уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүйн ном, лавлагаа, сонин нийтлэл, цахим сургалтын материал бүхий 35,000 гаруй арвин их сантай. Бид монгол, солонгос, япон, франц, герман, испани хэл зэрэг гадаад хэл дээрх сургалтын материалаа өргөжүүлэн баяжуулж байгаа. Сурагч, багш ажилчид зөөврийн компьютер, iPad, цахим номыг богино хугацаанд түрээслэн ашиглах боломжтой.

Бассейн

Манай сургууль долоон эгнээ бүхий 25 метр урт замтай усан бассейнтай. Энд биеийн тамирын хичээл орохоос гадна хичээлийн дараа сурагчид сэлэх чадвараа сайжруулах нэмэлт хичээл хийж болно. Мөн энд хичээлийн дараа, зарим амралтын өдрүүдэд сэлэлтийн багийн сурагчид бэлтгэл сургуулилтаа хийдэг. Энэхүү бассейн нь битүү байгууламж тул нарны хэт туяанаас хамгаалах шаардлагагүй.

Биеийн тамирын заал

Дунд сургуулийн биеийн тамирын заал нь хоёр агааржуулагч, онооны электрон самбартай. Сурагчид сагсан бөмбөг, гар бөмбөг, агаарын болон ширээний теннис, авиралтын спортоор хичээллэх боломжтой. Зааланд биеийн тамирын хичээл орохоос гадна дугуйлан секц, баг хамт олны үйл ажиллагаа, амралтын өдрүүдээр хуваарийн дагуу спортын арга хэмжээ зохиогддог.

Фитнесс төв

Дунд сургуулийн байранд бие чийрэгжүүлэх тоног төхөөрөмж бүхий фитнесс төв бий. Энд дунд ангийн сурагчид, багш ажилчид тодорхой цагийн хуваарийн дагуу хичээллэх боломжтой.

Хөл бөмбөгийн талбай

Хиймэл ногоон зүлэг бүхий хөл бөмбөгийн гурван талбайд биеийн тамирын хичээл орохоос гадна дугуйлан, амралтын өдрүүдэд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, тэмцээн уралдаан зохион байгуулагддаг. Хөл бөмбөгийн талбайд сурагчид спортоор хичээллэх, бие бялдраа хөгжүүлэх боломжтой.

Тоглоомын талбай

Элсэн талбай, савлуур, гулгуур, дүүжин бүхий тоглоомын том талбай нь сурагчдад нар салхинд гарч хүрээлэн буй орчинтой харьцах, төсөөлөн сэтгэж тоглох боломжийг нэмэгдүүлж, бие бялдарын хөгжил, нийгэмших буюу бусадтай харьцах арга барилыг нэмэгдүүлдэг.

Гүйлтийн зам

Биеийн тамирын хичээлд дөрвөн эгнээ бүхий 400 метр урттай гүйлтийн замыг ашигладаг. Мөн энэ зам нь уртын харайлт, үсрэлт хийхэд зориулагдсан элсэн талбайтай.

Кофе шоп

Кофе шоп нь сурагч, эцэг эх, багш ажилчид, зочдод хачиртай талх, жигнэмэг, нарийн боов, халуун хүйтэн зууш, ундаагаар үйлчилдэг. Даваагаас Баасан гарагт 7:30-аас 16:30 цаг хүртэл ажилладаг.

Цайны газар

Сургуулийн цайны газар өглөө 7:30-д онгойдог бөгөөд дунд ангийн сурагчид 8:00 цагаас өмнө (8 цагт хичээл эхэлдэг) өглөөний цайгаа худалдан авах боломжтой. Бэлэн мөнгөөр бус сургуулийн үнэмлэхээ ашиглан салат, шөл, хачиртай талх, жимс, тараг зэрэг эрүүл хоолоор үйлчлүүлдэг.

 

Үйлчилгээ

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

Сургуулийн эмч Даваагаас Баасан гарагт 7:30 -аас 16:30 цаг хүртэл ажилладаг бөгөөд сурагчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс сурагч, эцэг эх, багш, сургуулийн удирдлагатай хамтран ажилладаг. Эрүүл биед саруул ухаан оршино.

Автобусны үйлчилгээ

Автобусны маршрутын тойрогт оршин суудаг мөн зогсоолд бууж суух сурагчийн тоо хамгийн багадаа 3 сурагч байх гэсэн хоёр нөхцлийг хангасан сурагчдад ОУДС нь автобусаар үйлчилдэг. Автобус сурагчдыг тогтсон цагт өглөө авч, өдөр хүргэж өгдөг. Хэрэв сурагч дугуйланд (CCA) хамрагдсан бол дугуйлангийн дараа хүргэж өгдөг.