Дипломын Хөтөлбөр

Дипломын Хөтөлбөр нь их сургуулийн бэлтгэл курс юм.  Энэ нь цаашид их дээд сургуульд дэвшин суралцах хүсэлтэй ахлах ангийн сурагчдын хэрэгцээнд зориулагдсан хөтөлбөр.  Дипломын Хөтөлбөрийг хоёр жилийн хугацаанд судална.  Хөтөлбөрийн агуулга нь зөвхөн нэг орны бус олон орны шилдэг хөтөлбөрөөс бүрдсэн байдаг.  Дипломын хөтөлбөр нь онолын мэдлэг, нийгмийн үйлчлэл, хувь хүний төлөвшилтийг уялдуулсан байдаг.

Сурагчид 6 үндсэн бүлэг хичээлээс нэг нэг хичээл сонгож судалдаг. Үндсэн бүлгийн хичээлүүдийг Дээд Түвшин, Стандарт Түвшин гэж дотор нь 2 ангилдаг.

1-р бүлэг: Үндсэн Хэл
Англи хэл, Монгол хэл, Солонгос хэл

2-р бүлэг: Гадаад Хэл
Франц хэл, Хятад хэл, Солонгос хэл,  Англи хэл, Испан хэл

3-р бүлэг: Бие хүн ба Нийгэм
Түүх, Бизнес Менежмент, Эдийн Засаг

4-р бүлэг: Байгалийн Шинжлэл
Биологи, Хими, Физик

5-р бүлэг: Математик.  Бүх сурагчид математикийн хичээлийг судална.

6-р бүлэг: Зураг, Гар Урлал, Сонгон
Энэ бүлгээс сурагчид зураг, гар урлалын хичээлийг судлахгүй бол оронд нь Хими, Эдийн Засгийн хичээлүүдийн аль нэгийг сонгож судална.

Үүнээс гадна дипломын ангийн оюутнууд

  • Сургалтын Онолын хичээлийг амжилттай хамгаалах
  • Нийгмийн Үйлчлэлд 150 цагийн ажил хийсэн байх
  • Судалгааны ажлыг амжилттай хамгаалсан байх шаардлагатай.

IB Диплом авахгүй сурагчид Сертификатын сургалтанд хамрагдаж болно.  IB Сертификатыг их дээд сургуулиуд сурагчийн авсан онооноос хамаарч гүнзгийрүүлж судалсан хичээлийн кредитэд тооцож үздэг.