Түүхэн Замнал

Түүхэн Замнал

Улаанбаатар хотын Олон Улсын Дунд Сургууль нь 1992 онд Боловсролын Яамны зөвшөөрлөөр үйл ажиллагаагаа эхэлсэн. Монгол улс зах зээлийн харилцаанд шилжих үед Монгол улсад гадаадын олон улсын байгууллага, хүмүүс нэмэгдэн ажиллах болсон бөгөөд тэдний хүүхдүүдийг сургах зорилгоор анх тус сургууль байгуулагдсан. 1997 оны Арван Хоёрдугаар сард Монгол улсын Боловсролын Яам Олон Улсын Дунд Сургуульд гэрчилгээ олгосон. 2003 онд ОУДС нь NEASC (Нью Енгландын Сургууль ба Коллежийн Ассоциаци), CIS (Олон Улсын Сургуулиудын Зөвлөл)-ийн магадлан итгэмжлэлийг авч IBO (Олон Улсын Бакалавриатын байгууллагын) – ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхийг авсан. Дэлхий дээр 130 гаруй орны 3000 гаруй сургууль IB (International Baccalaureate / Олон Улсын Бакалавриат) хөтөлбөрийг хэрэгжүүлдэгийн нэг нь манай ОУДС юм.

Суралцагсдын тоо: Манай сургуульд нийт 27 орны 355 хүүхэд суралцаж байгаа бөгөөд үүнээс Бага Сургуульд 205, Дунд Сургуульд 150 хүүхэд суралцаж байна.

Сургалтын Хөтөлбөр: ОУДС- нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр дээр үндэслэсэн хамгийн шилдэг боловсролыг сурагчиддаа эзэмшүүлэх зорилготой. Бид энэ зорилгоо биелүүлэх үүднээс 2002 оноос эхлэн Олон Улсын Бакалавриатын байгууллагын гурван хөтөлбөр болох Бага Ангийн Хөтөлбөр, Дунд Ангийн Хөтөлбөр, Дипломын Хөтөлбөрийг сурагчиддаа эзэмшүүлж байна.

ОУДС-ийн талаар Нийтлэг Тавигддаг Асуултууд