Захирлын Мэндчилгээ

Та бүхний амрыг эрэн мэндчилье!
Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургуулийн хамт олны нэрийн өмнөөс би та бүхнийг манай сургуульд тавтай морилохыг урьж байна. Бид багш ажилчид, сурагчид, нийт сургуулийн хамт олноороо үргэлж бахархаж байдаг.
Та бүхэн анх удаагаа манай вэб сайтад зочилж байгаа бол манай сургуулийн талаар хэрэгцээтэй мэдээллээ эндээс олж авч чадна гэдэгт би итгэлтэй байна. Бид мэдээллээ байнга шинэчилж та бүхэнд хэрэгтэй мэдээлэлүүдийг цаг тухайд нь тавьж байх болно.
Хэрвээ хүүхэд тань манай сургуульд суралцдаг бол та эндээс манай сургуулийн сургалтын болон хичээлээс гадуур зохиогддог олон арга хэмжээнүүдийн талаар илүү мэдээлэл авч сургууль дээр болж байгаа сүүлийн үеийн мэдээллийг байнга энэ сайтаас авч байх боломжтой.
ОУДС-ийн хамт олон жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Бид Олон Улсын Бакалавриатын (INTERNATIONAL BACCALAUREATE-IB) байгууллагын бага, дунд, дипломын сургалтын гурван хөтөлбөрийг гурвууланг нь хэрэгжүүлдэг сургууль бөгөөд манай сургуульд олон үндэстний төлөөлөл болсон дэлхийн 27 улс орны багш сурагчид нэг дор ажиллаж суралцдагт бид бахархдаг.
Манай хамт олон хүүхэд нэг бүрийг өөрсдийн чадвараа дайчлан суралцах сургалтын таатай орчинг бүрдүүлэхийн төлөө зорьж ажилладаг. Бид сургуулийнхаа сурагч нэг бүрийг хүндэтгэж манай хамт олны нэг бүрэн эрхт гишүүнд тооцдог бөгөөд сурагчид маань ч өөрсдөө сургуульдаа ээлтэй элэгсэг байж чаддаг. Бид сурагчиддаа орчин үеийн дэвшилтэт сургалтын хөтөлбөрийг заах явцдаа мөн сурагч нэг бүрийн хувийн онцлог, сурах арга барилыг анхаарлын төвдөө байлгадаг.
Бид сурагчдаа хичээлээс гадуурх олон төрлийн дугуйланд хамруулж ACAMIS-н гишүүн байгууллагын хувьд олон улсын спортын тэмцээнүүдэд оролцох боломжоор хангадаг.
Манай Эцэг Эх Багш нарын бүлэг (ЭББ) олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж идэвхтэй ажилладаг бөгөөд эцэг эхчүүдийн сайн дурын идэвхтэй оролцоог бид байнга дэмждэг. Сургуулийн Удирдах Зөвлөл идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ба сургуулийн бүх үйл ажиллагааг эцэг эхчүүдийн хувьд ч Удирдах Зөвлөлийн гишүүдийн хувьд ч байнга дэмжиж удирдан ажилладаг.
Манай сургуулийн талаар та бүхэнд асууж сонирхох зүйл байвал бидэнтэй холбоо бариарай. Бид таны сонирхсон асуултанд дуртайяа хариулж сургуулийнхаа талаар та бүхэнтэй хуваалцахдаа баяртай байх болно.

Та бүхнийг Хүндэтгэсэн,
Захирал

Robert Stearns